Шивээ хүрэн, Сэхэ боомтыг холбосон шинэ гарц нээгдлээ

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр  Монголын Шивээ хүрэн, Хятадын Сэхэ боомт найман гарц бүхий шинэ гарцтай  болжээ. Нүүрс тээврийн найман урсгал бүхий гарцыг нээснээр боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасах, ажиллах орчин нөхцөл сайжрах, нүүрс тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарт цаг хугацаа хэмнэх  зэрэг давуу талууд нээгдэж  байгаа юм байна. Мөн шалган нэвтрүүлэх гарц нь  сүүлийн үеийн тоног төхөөрөмж,  паспорт уншигч суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбогдсон байна.

Өмнө нь боомтын хүчин чадал хангалтгүй, байнгын ажиллагаагүй байснаас  нүүрс тээвэрлэгчид  хоноглох хүндрэл гардаг  байсан нь шинэ гарц нээснээр шийдэгдсэн байна.  Мөн өмнө нь нэг машин гаргахад  дунджаар 50 секунд  зарцуулдаг  байсан бол   шинэ гарцтай болсноор  15-20 секундын дотор хяналт шалгалтыг хийх боломж бүрдсэн ажээ. Шинэ гарц  байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоход “МАК” , “Чинхуа МАК-Нарийн сухайт”, “Өмнийн говийн элс” компаниуд  хамтран хоёр орчим тэрбум төгрөг зарцуулсан байна.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих