Х.Цагаанбаатар улсын аварга боллоо
Монголын жүдо бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Х.Цагаанбаатар түрүүллээ.
Тэрээр хоёрдугаар тойргийн барилдаанд С.Ням-Очир гавьяатыг нэмэлт цагт цэвэр ялсан тэрбээр хагас шигшээд С.Мияарагчаатай таарч, мөн л нэмэлт цагт түрүүлж үнэлгээ авснаар аваргын төлөө өрсөлдөх болсон бөгөөд шигшээ барилдаанд Д.Дөлгөөнийг ялснаар улсын аваргаар тодорсон байна. Дээрхи ялалтыг байгуулснаар тэрээр 60, 66, 73 кг гээд хөнгөн гурван жинд бүгдэд нь аваргалсан амжилтын эзэн боллоо.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, “Мастерс”-ын аварга, ОУХМ С.Миярагчаа нар жин өгсч, 2008 оны Бүх ард түмний спортын их наадмын аварга Д.Дөлгөөн, ОУХМ Г.Одбаяр нар тус жинд өрсөлдсөн юм.
Г.Сонор.ugluu.mn
URL: