Дөрвөн сартай охиноо эргүүлэн авахаар боллоо
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дөрвөн сартай бяцхан охиноо аавд нь хулгайлуулчихаад хөхнийхөө сүүг гоожуулан шаналж яваа эмэгтэй цахим сүлжээгээр иргэдээс тусламж гуйсан. Түүний захидлыг уншсан олон иргэн энэ мэдээг бусдад түгээж, санал сэтгэгдлээ хуваалцсан. Мэдээллийн мө- рөөр хүний эрхийн хуульч М.Ичинноров эмэгтэйд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болсноо мэдэгдэж байв.
Тэгвэл тэдний тэмцэл үр дүнд хүрч, Төв аймгийн сум дундын шүүхийн захирамжаар дөрвөн сартай охиныг ээжид нь өгөхөөр болжээ. Охины ээжийн бичсэнээр түүний нөхөр нь байнга дарамталдаг байснаас тэд хоёр тийшээ болжээ. Гэ тэл нөхөр нь Төв аймгаас ирэнгүүтээ, өөрийг нь байхгүй хойгуур охиноо салхилуулна хэмээн хуурч аваад зугтжээ.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг энэ хэрэг дахин батлан харууллаа.
Эх сурвалж:
URL: