Ажнайгаар овоглосон Д.Бат-Эрдэнэ сайдын луйвар цагаандаа гарав
Ажнайгаар овоглосон Д.Бат-Эрдэнэ сайдын үйл хөдлөлийг олонхи сэтгүүлчид нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлсэн нь дээр гэж үзэх болсон нь нууц биш болжээ. Үүнийг баталгаажуулах мэт Дvнжингаравын нээлтэн дээр Их Хурлын дарга, гишvvдийнхээ хамт сэтгvvлчид болон бусад хvмvvст авилгал, хээл хахуул өгч зогсох нь тэр. АТГ ч хажууд нь жулдах болж дээ. Удахгүй АТГ энэ талаар “Авилгын шинж чанартай үйлдэл биш ээ…” гэж тайлбар өгөөд зогсож байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв тэгж гэмээнэ Монголд АТГ гэдэг байгууллага байхын хэрэггүй боллоо гэсэн үг. За энэ ч энүүхэнд болоод байна.
Монголын 21 аймгийг шууд бус байдлаар колончлох үйл явцын эхний алхамыг Ноён Д.Бат-Эрдэнэ эхлүүлж байгаа бололтой. Эхлээд эдийн засгийнх нь гол сувгийг атгаж авсан нь нөгөө л хэрүүлтэй уруултай “Хувьцааны луйвар”. Энэ луйврын талаар бүхэл бүтэн цуврал нийтлэл гарч байсан хэдий ч АТГ-ын албан тушаалтнуудын мэдэхгүй үсгээр бичсэн байсан уу, яасан, юуг ч өөрчилж чадаагүй гэх үү дээ. Ямартай ч эрхэм сайд энэ хэргийн талаар айдгаа авдрандаа хийсэн нь тодорхой болоод байна. Тус хэрэг дээр ажиллаж байсан шүүгчид хэдэнтээ солигдож, хэдэнтээ ажлаа өгч сайхан холион байнтан болж, өдгөө замхран алга болж байгаа гэх үү дээ. Бараг өөрөө ч энэ талаар мартсан байх аа.
Харин хамгийн том нутаг дэвсгэртэй, баялагтай аймгийг алгандаа багтаах дараагийн алхам нь эрхэм сайдын 2012 онд УИХ-ын гишүүн болохоос эхэлсэн гэж үзэж болно. Өмнөговийнхон өнгөнсөн сонгуулиар УИХ, Орон нутагт Ардчилсан намыханд итгэл хүлээлгэж аль аль талдаа зөөлөн суудалд тухлах ямба хайрласан. УИХ-д нь “Ажнай” Бат-Эрдэнэ бусдаасаа түрүүн магнайлж, тэр эрчиндээ явсаар Батлан хамгаалахын сайд болсон. Харин хачирхалтай нэгэн зүйл нь компанийнх нь гүйцэтгэх захирал аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсов. Нөгөө яригдаад байсан “Ашиг сонирхолын хууль” хаана хэрэгжиж, хаана хаягддагийг лавлах хүмүүс Өмнөговиор цөөнгүй байна. Дээр доороо хяналтгүй болоод авлаа гэж баярлаж байгаа нь тодорхой биз. Учир нь тэрхүү аймгийн ИТХ-ын даргаар томидогдсон нөхөр компанийнх нь Гүйцэтгэх захирал юм чинь хий гэсэн болгоныг нь хийж, гарга гэсэн тушаалыг гаргах нь дамжиггүй. Үүнийх нь хариуд храилцан хүссэнээ хийлгүүлэх эрх Өмнөговь аймгийн ИТХ-ын даргад үүчс байгаа нь энэ. Заавал хар бараанаар бодох гээгүй ч гэсэн туулж өнгөрүүлсэн түүх нь ийн сэтгэхээс өөр гарцгүй болгож байгааг ойлгоно бизээ.
Харин хамгийн сүүлд Засгийн газрын гишүүн Монгол улсын сайд хүн хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн удирдлагын өөрийн нэр дор болгосон үйлдэл байлаа. Засгийн газар байтугай сурагчдын клуб хүртэл удирдах албан тушаалтнаа ингэж сонгодоггүй. Харин эрх мэдэлд хүрсэн хүний хувьд асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх нь амар байдаг бололтой. Тамга тэмдэгээ ч хүлээж аваагүй хэрнээ өөрийгөө тэргүүнээр зарлаж тус байгууллагын нэрээр үйл ажиллагаа хүртэл явуулаад амжив.
Арга нь барагдсан Өмнөговийнхоныг атгандаа оруулах амархан бололтой.
О.Сондор
www.umnugovi.mn
URL: