Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлна

Мэргэжлийн сүмо дахь монгол бөхчүүдийн анхдагчдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням өнгөрөгч хавар 38 насандаа дээд зиндааны барилдаанд анх удаа түрүүлсэн. Түүний энэ амжилтыг сүмо сонирхогч монголчууд баяр, хүндэтгэл дор хүлээн авч эртнээс нааш бөхөө дээдэлдэг ард түмэн гэдгээ харуулсан. Тэгвэл Кёкүтэнхо Н.Цэвэгням тун удахгүй зодог тайлж, Мүсашимарү дэвжээнд багшлахаар болсон байна.

 

Учир нь Японы мэргэжлийн сүмогийн 67 дахь их аварга Мүсашимарү “Фүжишима” дэвжээнд багшилж байгаа юм. Сүмогийн дүрмээр бол хэн нэгэн дэвжээнд багшлах, эзэн байхад тусгай эрх шаардлагатай байдаг байна. Нэгэнт олгогдсон цөөн эрхийг багш нь шавьдаа өвлүүлэх юм уу, эсвэл хэн нэгнээс түр хугацаагаар зээлэх боломж л байдаг. Тиймээс Мүсашимарү дэвжээнд багшлах эрхийг Кёкүтэнхо Н.Цэвэгнямд өгчээ.

П.Дөлгөөн

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих