Компьютерээс эрүүл мэндээ яаж хамгаалах вэ?
Жил ирэх тусам компьютерийн дэлгэж удаан хугацаагаар ширтдэг суугаа ажилтай хүмүүсийн тоо нэмэгдэж банйа. Компюьтер олон дэвшилтэт талтай ч хүний биед багагүй хортой нөлөө үзүүлдэг. Компьютер их ширтэх, рефлекс, гэрэл, бүдэг, жижиг үсэг зэргээс хараа мууддаг байна. Мөн фокусыг байнга өөрчлөх, харааны буруу шил зүүсэн, стресс, зарим нэг эрүүл мэндийн байдлаас болж хараа мууддаг.
1. Тиймээс хараагаа хамгаалахын тулд та хамгаалах шилийг авах хэрэгтэй.
2. Дэлгэцнээс нүдээ байн байн салгаж, өөр тийш харж бай. 20 минут тутамд дэлгэцнээсээ хараагаа салгаж, 30 секундын турш нүдээ анивчиж дасгал хийгээрэй.
3. Компьютерийн ажлаа, бусад ажлуудтай сольбож бай.
4. Стрессээ багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд нүдээ аних, удаан амьсгалах зэргийг хийх хэрэгтэй.
5. Мөн компьютерээ яг өөрийнхөө өмнө байрлуулах хэрэгтэй бөгөөд өөрөөсөө 43 – 75 см ын зайд байрлуулвал сайн.
6. Компьютерийхээ дэлгэцний дээд хэсгийг хазайлгаж, өөрөөсөө аль болох хол байлгах хэрэгтэй.
7. Аль болох олон анивчиж бай. Энэ нь таны аргасан нүдийг чийгшүүлж байгаа хэрэг юм.
8. Мөн өдөр та мониторынхоо гэрлийг хэвийн байдалд байлгаж, харин орой мониторынхоо гэрлийг багасгах ёстой байдаг.
9. Хэрвээ нүд тань үнэхээр аргаж байвал зориулалтын дусаагуур авах хэрэгтэй.
10. Мөн кактус байрлуулах хэрэгтэй. Энэ нь таныг компьютерээс гарч буй хороос хамгаалдаг.
11. Хэрвээ компьютер дээр ажиллаж байгаа бол өрөөнийхөө гэрлийг унтрааж болохгүй.
12. Нүднийхээ өмнө ямар нэг сэтгүүлийн нүүр гарга. Сонин ч байсан болно. Тухайн зүйлээ та сайн харж чадаж байх ёстой. Тэгээд тухайн сэтгүүлээ харсаны дараа 10 алхамын цаана байгаа зүйлд анхаарлаа хандуул. Эргээд ойр байгаа сэтгүүлдээ анхаарлаа хандуул. Эргээд хол байгаа зүйлээ хар. Ингэж дасгал хийх нь таны нүдний фокусыг илүү хурдан болгож байгаа юм. Мөн нүдийг тэсвэртэй болгож байгаа юм.
Толгой өвдөх. Толгой өвдөх нь компьютерээс гарах хурц гэрэл, буруу байрлалтай сууснаас болж бий болдог.
Буруу байрлалтай сууснаас болж мөн үе мөч өвдөж эхэлдэг.
1. Цэх суу. Битгий бөгтий. Аль болох гэдийж байвал сайн.
2. Суудлыхаа өндөр намыг өөртөө таруул.
3. 90 градусын байрлалтайгаар гараа keyboard дээрээ байрлуул.
4. Завсарлага ав. Бос, алх. Доороо үсэрсэн ч болно. Агаар амьсгал. Суниа.
5. Хөл тань газар байх ёстой ба параллель байдалтай байвал сайн.
6. Хэрвээ та ямар нэг бичиг ашиглан юм шивж байгаа бол тухайн бичиг баримтаа монитортойгоо адил өндөртэй байлгах ёстой юм.
URL: