Ж.Бямбаноров: Vндсэн хуульд vvрэг хариуцлагын талаархи заалт vгvйлэгдэж байна

Монгол Улс шинэ Vндсэн хуулиа баталсны 21 жилийн ойн баяр энэ сарын 13-нд тохионо. Ойн арга хэмжээг угтан тухайн vед “эцэг” хуулийг боловсруулалцан, тогтоож байсан Ж.Бямбаноровтой ярилцлаа.


Хуучнаар бол Засагт хан аймгийн хөх харчуудын нэг юм. Өнөөдөр хэлж заншсанаар Завхан аймгийн Завханмандал суманд төрж өссөн байна. Долдугаар ангиа сумынхаа бага сургуульд дvvргэн, Улиастайд бvрэн дунд боловсрол эзэмшжээ. Vvний дараа ХААДС-д элсэн орж, агрономич мэргэжлээр сурсан. Гэвч нэгдvгээр курсээ дөнгөж дvvргээд байхад нь цэрэгт татан Улсын дархан хилийг сахин хамгаалуулахаар илгээжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын цэргийн 05 дугаар ангийн холбооны салаанд хувиарлагдан очсон байна. Уг ангид холбооны мэргэжил эзэмшсэнээр Эрдэнэ цагааны 20 дугаар отрядын гуравдугаар застав буюу 151 дvгээр анги руу шилжиж цэргийн албаа нэр төртэйгөөр хаажээ. Алба хаасныхаа дараа ХААДС-даа дахин суралцаж, 1976 онд дээд сургуулийн дипломоо гардсан аж. Шинэхэн төгсөгч маань эрдэм шинжилгээний ажилд авна гэсэн зарын дагуу Потаникийн хvрээлэнг зорин очиж шалгалт өгөн тэнцэж ажил амьдралынхаа гарааг эхлэв. Ийнхvv Алтайн цаадахь говийг судлах экспидизэд багтан явахаар бэлтгэж байхад намын төв хороо хуралдан “Атрын II аян”-ыг зарлан агрономич мэргэжилтэй бvх хvнийг газар тариалангийн бvсэд хуваарилахаар болжээ. Тиймээс судалгааны ажлаа орхин намын даалгавар өвөртөлж Төв аймгийг зорьсон байна. Vvнээс эхлэн эзэмшсэн мэргэжлээ ажил хэрэг болгох vvд хаалга нээгдсэн гэхэд хилсдэхгvй. Мөн тэрээр томоохон албан тушаалч хашиж явсан нэгэн. Аймгийн vнэ чанарын хэлтсийн дарга, намын төв хороонд агрономич, “Ургамал ЗМ” компанийн vvсгэн байгуулагч, 1988-1992 оныг дуустал Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажилласан байна. Анхны ардчилсан сонгууль өрнөхөд аймгаасаа нэр дэвшин АИХ-ын депутатаар сонгогдон хууль тогтоох ажилд гар бие оролцжээ. Тэрээр шинэ Vндсэн хууль батлахад аймгийнхаа иргэдээс ирvvлсэн 9000 орчим саналыг нэгтгэн боловсруулж, хуульд тусгуулсан гавьяатай. Өнөөдөр өөрийн vvсгэн байгуулсан “Шинэ тариа” хувьцаат компнийнхаа зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Учир нь, уг аж ахуйн нэгж нь хvvгийнх нь нэр дээр шилжсэн аж. Ийнхvv тvvний талаар чамгvй их зvйлийг ярьж, бичиж болно. Ардчилалд оруулсан хувь нэмэр нь ч бага биш. Шинэ зvйл эрэлхийлж, хуучныг халах тухайн бодол нь тvvнийг ардчилалд хөтлөн, намын төв хороог татан буулгах ёстой гэсэн санал гаргахад хvргэсэн талаар хуучилсан юм. Энэ санал нь аймгийнхаа намын удирдлагуудтай муудалцахад ч хvргэсэн гэнэ.

-Анхны сонгуульд нэр дэвшин, анхдугаар шинэ Vндсэн хууль баталж байсан vеэ эргэн дурсвал?
-Тухайн солиализмаас капитализм шилжиж нийгэм солигдож байсан vе. Энэ ч утгаараа хуулиа шинэчлэх зайлсшгvй шаардалагатай болсон хэрэг л дээ. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулах ажлыг хийхээр аль эрт буюу 1988 оны сvvлчээр эхлvvлчихсэн байлаа. Тиймээс ч нэлээн дөхөм болсон байх. Мөн сонгууль зохион байгуулах, санал хураах, хvний эрхийн талаархи хууль эрх зvйн акт, заалт гэж байгаагvй. Иймд яалт ч vгvй Vндсэн хууль батлах хэрэгтэй болсон хэрэг. АИХ-ын даргаар Очирбатыг томилон, баталж, Vндсэн хуулийн төслийг боловсруулах комиссын даргаар сонгосон юм. Ер нь, бvх шатны байгууллагаас томилсон ажлын хэсэг, комисс бvгд ажилд орлоо. Ингээп Vндсэн хуулиа ч батлан сонгууль зохион байгуулах, санал өгөх, хураах, нэр дэвшvvлэх эрх зvйн орчин бvрдсэн. 1992 оны сонгуульд Сэлэнгэ аймаг 28 нэр дэвшигч өрсөлдсөний нэг нь би. Надтай хоёр хvн өрсөлдөхөөр болсон ч нэг нэрээ татсан. Учир нь, аймгийн даргатайгаа өрсөлдөөд яахав гээд л больсон юм билээ.


-Ер нь, хууль боловсруулах vеэс л иргэдийн оролцоог тvлхvv анхаарсан юм байна?
-Тийм. Дан ганц парламентаар шийдээд явбал учир дутагдалтай болно. Хэдий ард тvмний төлөөлөл болон суугаа ч бvхний өмнөөс санал оруулж чадахгvй. Тиймээс орон даяар санал асуулга зохион байгуулж, ямар зvйл тусгамаар байгааг нь асуусан. Манай аймгийн хувьд гэхэд өсөн мянга гаруй санал ирvvлсэн юм. Тvvнийг нь өөрийн биеэр нэгтгэн хvн болгоны саналыг тусгахаар зорьсон доо. Ерөнхийдөө анхны нооргийг Улын бага хурал батлан долдугаар сард ирvvлснээр ард тvмний дунд санал асуулга зохион байгуулж байлаа. Аймаг, хотууд сонинтой байсан болохоор нэг их хvндрэл гараагvй л дээ. Хэвлэлд нийтлэн бvх нийтэлд танилцуулаад, засч залруулах зvйл байгаа бол саналаа өгөхийг уриалсан. Бvтэн нэг зуны ажил л болж байлаа. Сэлэнгэ аймгийн 24 сумаар хэлэлцvvлнэ гэдэг маш их цаг хугацаа шаардсан ажил байсан шvv. Хvн болгонд ойлгуулж тайлбарлах тийм ч амар биш. Vндсэн хууль батлагдсанаас хойш сарын дараа хэрэгжиж эхэлсэн өдрийг улс даяар тэмдэглэн, цэргийн парад явуулж байлаа. Шинэ сvлд, шинэ далбаагаа хийсгэж, их сvртэй л арга хэмжээ өрнvvлсэн.
-Улсын бага хурал чухал vvрэг гvйцэтгэсэн гэдэг?
-Мэдээж хэрэг хамгийн чухал vvргийг бага хурал хийсэн. Орон даяар хэлэлцсэн дvнгvvдийг нэгтгэн, маш сайн төсөл боловсруулан АИХ-д 1991 оны арваннэгдvгээр сарын 20-нд өгсөн байх. Vvнээс хойш 76 хоног хэлэлцсэний дараа буюу 1992 оны арванхоёрдугаар сарын 13-ны морин цагт шинэ Vндсэн хуулиа өлгийдөн авсан. Ер нь, ард тvмний оруулъя гэсэн бvх санал л туссан гэж боддог. Тэгээд ч сум болгоноос сонгогдсон, анги нийгмийн бvх давхаргын төлөөлөл багтсан, бvх насныхны төлөөлөлтэй 332 депутат хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ саналд тулгуурласан болохоор яагаад ч муу байх учиргvй. Сайн болсон, сайн байхаас ч аргагvй гэж хэлэх байна.


-Vндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлсшгvй шаардлагатай гэж ярих болж. Эцэг хуультай харшилдлаа гэсэн маргаан ч их гарч байгаа. Та vvнд ямар байр суурьтай явна?
-Цаг vеэ даган бvх зvйл өөрчлөгдөх ёстой. Маргаан vvсч байгааг буруутгахгvй. Аливаа зvйлс хөгжиж байна. Өчигдрийн юм өнөөдөргvй болж байхад юун 21 жилийн өмнөх хууль. Хоёр гурван сарын өмнө бий болсон технологи л хуучрах болж. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах дэмжиж байгаа. Гэхдээ тулгуур, vндсэн зарчим, суурийг нь эвдэхгvй л байх хэрэгтэй. Учир нь, бvх ард тvмний санал асуулгын vр дvнгээр бий болсон хууль. Өөрчилж шинэчлэх цаг нь ч болсон байна. Хууль батлах vеийн нийгэм эдийн засгийн байдал өнөөдрийнх шиг байгаагvй.


-Гэхдээ цаг vе өөрчлөгдлөө гээд л өөрчлөх нь тийм ч оновчтой биш байх л даа. АНУ гэхэд 200 орчим жил Vндсэн хуулиа хөндөөгvй байгаа?
-Нэг зvйл шинэчлэгдлээ гээд л гар хvрэх нь буруу. Тиймээс ч өмнөх парламентын vед Vндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журам баталсан.


-Нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа гэж та хэллээ. Чухам ямар өөрчлөлт оруулах санаатай байгаа талаараа хэлбэл?
-Хvний эрхийн талаар маш сайн тусгаж өгсөн. Ганцхан vvрэг хариуцлагын талаар тусгаагvй. Тиймээс vvрэгжvvлэх талыг нь нэмэх хэрэгтэй байна. Мөн Vндсэн хуулийн цэцэд хариуцлага тооцох тухай vг vсэг байхгvй. Vvнийг нэмэх хэрэгтэй. Дордохын долоон өөрчлөлт гээд байгааг ч засч залруулах шаардлага бий. Эх орны тусгаар тогтнол аюулгvй байдлыг хамгаалах иргэн бvрийн vvрэг байх ёстой. Байгаль орчноо хамгаалах нь ч ялгаагvй. Гэх мэтээр олон зvйл тусгаж өгмөөр байгаа юм.

 


-Vндсэн хуулийн талаархи ерөнхий ойлголт хvн бvхэнд бий. Гэхдээ эрхийн тухайд шvv дээ. Тэгвэл хуулиа сайтар ойлгож мэдэх тал дээр ямар арга хэмжээ авбал дээр вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Болдог бол хэлд орохоос нь эхлээд зааж сургамаар байгаа юм. Цэцэрлэгийн насанд нь Маамуу нааш ир гэж заахын оронд Төрийн дуулал сургаж, эх орны газрын зургийг нvдлvvлэн, байгаль дэлхийгээ хайрлахад сургах нь илvv мэт. Vvний дараа vvргийг нь ухамсарлуулж, эрхийг нь заах хэрэгтэй. Тэгэхгvйгээр зөвхөн эдлэх эрхийн талаар яриад байхаар эх орноо хайрлах сэтгэлтэй хvн болохгvй байна. Хэрэв дээрх зарчмаар явбал ёстой жинхэнэ эх оронч хvмvvс бий болно.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих