Ливийн цагдаагийн албан тушаалтан хөнөөгджээ
Ливийн Бенгази хотын эрүүгийн мөрдөн байцаах газрын дарга 2-ны өдөр барьцаалагдаад удаагүй байхад Ливийн дотоод хэргийн яамны цагдаагийн өндөр албан тушаалтан Бенгази дахь хувийн эдлэндээ бусдад хөнөөгдөж, түүний цогцсыг гэрийнхэн нь 4-ны орой олжээ. Бусдын гарт хөнөөгдсөн албан тушаалтан Каддафийн засгийн газрын үед ч Ливийн аюулгүйн мөрдөн байцаах яамд ажиллаж байжээ. Энэ нь тэрээр бусдад нууцаар хөнөөгдсөний шалтгаан байж болзошгүй гэж нутгийн хүмүүс таамаглаж байна. Өнгөрсөн оноос эхлээд лалын радикалууд Каддафийн үеийн зарим албан тушаалтныг цэвэрлэн устгаж, лалын радикалууд тэр үеийн албан тушаалтнуудад дарангуйлагдаж байсандаа өшөө авсаар байна.
china radio
URL: