Өвөр Монголын 260 мянган хүнд яаралтай тусламж шаардлагатай байна
ӨМӨЗР-д 30 жил байгаагүйгээр хүйтэрч, зүүн нутгаар зуд болж, 260 мянган хүнд яаралтай тусламж шаардлагатай боллоо.
Холбогдох байгууллагын танилцуулснаар, өнөө Өвөр Монголын 917 мянган хавтгай дөрвөлжин километр талбай бүхий нутагт цас их унасан ба 82 мянган хавтгай дөрвөлжин километр газрын цасны гүн 25 сантиметрээс давжээ. Хөлөн Буйр хот, Шилийн гол аймаг, Хянган аймаг, Улаанхад хот, Улаанцав аймагт байдал хүнд байна.
Өвөр Монголын иргэний засаг захиргааны танхмын бүртгэлээр, 1-р сарын 4-ний өдрийн байдлаар Өвөр Монголын 8 хот аймгийн 44 хошуу сянийн 770 мянган хүн гамшигт өртөж, 2 хүн амиа алджээ. 3721 хүнийг нүүлгэн шилжүүлж, 260 мянган хүнд яаралтай тусламж шаардлагатай байна. 180 мянга шахам мал хорогджээ.
Гамшигтай нутгуудад Өвөр Монголын малчин тариачдыг зохион байгуулж, харилцан туслан, нурж эвдэгдсэн орон сууц ба үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг даруй сэлбэн засаж, хоол хүнсгүй, орон байргүй, амьдралын баталгаагүй эмзэг буурай хүмүүсийн орон байр, хоол хүнс, эмчилгээний асуудлыг сайтар зохицуулж байна. Хятадын Иргэний засаг захиргааны яам гамшгаас авран туслах мөнгийг хошуу шяньд олгосон бөгөөд цагаан сараас өмнө гамшигт өртсөн хүн бүрт олгохоор боллоо.
\орчуулсан Урьхан\ CHINA RADIO
URL: