ХVНИЙ ХЭРЭГЛЭЭ БА ШАВХАГДАХ БАЯЛАГ

Хvн төрөлхтний хөгжил дэвшил ашигт малтмалгvйгээр урагшлахгvй. Бидний амьдрал ахуйдаа байнга хэрэглэдэг нvдэнд vзэгдэж, гарт баригдаж буй бvхий л эд зvйл дэлхийн том, жижиг уурхайнуудаас олборлосон эрдэсээр бvтээдэг гэж хэлж болно. Өнөөдөр ашигт малтмалыг хэрхэн боловсруулж ямар бvтээгдэхvvн vйлдвэрлэж байгаагаар тухайн улс орны хөгжил дэвшил тодорхойлогдож буй юм. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн олборлосон болон бусдаас худалдан авсан ашигт малтмалаа боловсруулж, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэн хэрэглэгчдэд хvргэдэг.

Ашигт малтмалын хэрэглээний талаар Австралийн Куртины их сургууль нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Энэ судалгаанд өндөр хөгжилтэй оронд шинээр мэндэлсэн нэг хvvхэд бvхий л амьдралынхаа турш хэдий хэмжээний ашигт малтмал хэрэглэхийг багцаагаар тооцон vзжээ. Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын тодорхойлсноор өндөр хөгжилтэй орнуудын хvн амын дундаж наслалт 79 хэмээдэг. Тэгвэл дээрх судалгаагаар өндөр хөгжилтэй оронд хvн мэндлээд насан эцэстлээ хоолны давс 14474, байгалийн хий 161692, цемент 34040, нvvрс 262610, элс хайрга 780180, төмөр 14811, хөнгөн цагаан 2457, фосфатын чулуулаг 8367, эрдэс болон металл 30859, хар тугалга 413, цайр 351 кг, алт 48 гр-ыг хэрэглэдэг байна. Ингээд нийтдээ 1.3 сая гаруй кг эрдэс, метал, тvлш амьдрах хугацаандаа ашиглах нь.

Хамгийн сvvлд 2011 оны байдлаар дэлхийн хvн ам долоон тэрбумд хvрсэн. Ирэх 2020 онд 7.5 тэрбум болох төсөөлөл бий. Иймд дэлхийн хvн ам өсхийн хэрээр жилд олборлож буй эрдэс баялгийн хэмжээ нэмэгдэж байна. Цаашдаа ч улам л өсөх нь тодорхой. Гэтэл ашигт малтмал шавхагддаг зvйл. Том, жижиг ч бай ямар нэг ашигт малтмалын орд бvрэлдэн тогтоход хэдэн арван сая жилийн хугацаа хэрэгтэй гэдэг. Дэлхийд тогтоогдоод буй зарим ашигт малтмалын нөөцийг хэдэн жил ашиглахыг сонирхоё. Энэ талаар олон янзын судалгаа тоо баримт гарсан байдаг. Учир нь, жилд олборлож буй хэмжээ vйлдвэрлэл, шинээр нээсэн орд, хэрэглээний өсөлт, бууралт гээд олон хvчин зvйл нөлөөлдөг ажээ. Тухайлбал, одоо нөөц нь баттай тогтоогдсон төмөр 100, нvvрс 200, зэс 50 жил л хvрэлцэх тооцоо байдаг. Гэвч тvvхий эдийн дахин боловсруулалт, хаягдал ашиглах технологи vйлдвэрлэлд нэвтрээд буй юм.
Өнөөдөр олборлолтын хэмжээ, vнэ цэнээрээ нvvрс, төмрийн хvдэр, алт, зэс голлох байр суурьтай байдаг. Жишээлбэл, төмөр, зэс, алт, никельд нийт vйлдвэрлэлийн 80 гаруй хувь ногдож байна. Тэр дундаа металл vйлдвэрлэлийн 40 хувийг төмрийн хvдэр, 16 хувийг алт, 13 хувийг зэсийн боловсруулалт эзэлдэг ажээ. Хөгжиж буй болон хөгжингvй орнуудын нэг хvнд ногдох ДНБ жил бvр өсч буй гэдэг. Тэгэхээр нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000-10000 ам.доллар хvрхэд дэлхийн металлын хэрэглээ огцом өсдөг зах зээлийн судалгаа байдаг. Иймээс дэлхийд хvн амын тоогоор тэргvvлж буй болон эдийн засгийн өсөлт нь өндөр Хятад, Энэтхэг улс ирэх жилvvдэд ашигт малтмал тэр дундаа металлын vнэ, эрэлт хэрэгцээг огцом нэмэгдvvлнэ хэмээн зах зээлийн шинжээчид хэлж буй юм.
Тухайн улсын эдийн засаг зөв тогтолцоотой, өсөлт өндөр, тогтвортой байхад иргэдийн орлого нэмэгдэж бvхий л төрлийн vйлдвэрлэлийг нэмэгдvvлнэ. Жишээлбэл, орон сууц, авто машины эрэлт хэрэгцээ өсдөг ажээ. Нэг авто машин vйлдвэрлэхэд дунджаар хөнгөн цагаан 150, зэс 25, цайр 10 кг ордог. Шатахуун болон цэнэг хураагуураар хослон ажилладаг авто машинд ашигт малтмалын орц нь арай илvv байх нь. Тухайлбал, хос гибрид хөдөлгvvртэй авто машинд 28 кг газрын ховор элемент нэмж орно. Манайхны шатахуун бага зарцуулдаг, байгальд ээлтэй хэмээн унах дуртай “Prius” маркын авто машины цахилгаан хөдөлгvvрт нэг кг неодим шаардагддаг гэнэ. Харин ашиглаж буй цэнэг хураагуурт нь 10-15 кг лантан ордог тооцоо бий аж.
Энэ бvгдээс vзэхэд дэлхийн эдийн засгийн хямралыг эс тооцвол ирэх жилvvдэд ашигт малтмалын хэрэглээ нэмэгдэж, vнэ өсөх нь гарцаагvй. Энэ нь ч манай улсын эдийн засаг өсөх, орлого нэмэгдэхэд чухал нөлөөлнө. Иймд ашигт малтмалаа олборлоод тvvхийгээр нь худалдах бус боловсруулан зах зээлд нийлvvлэх улмаар эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэж чадвал монголчууд байгалийн баялгынхаа vр шимийг бодитоор хvртэж чадах нь.

Ардчилал сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих