Монгол улс 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгов
Монгол улс байгаль орчныг хамгаалах боловсролыг эрчимжүүлэхийн тулд 2013 оныг “байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгоно гэж 4-ий өдөр зарлалаа.
Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд С. Оюун мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр онцолж хэлэхдээ, байгаль орчинг хамгаалахад “Эхлээд бохирдуулж дараа нь арилгах ” хуучин замаар явж яасан ч болохгүй, заавал нийт иргэдийн байгаль орчинг хамгаалах үзэл ухамсрыг нэмэгдүүлж, ээж шигээ эх дэлхийгээ хайрлаж, дэлхийн нөөц баялгийг эрхэмлэх хэрэгтэй гэжээ.
“Байгаль орчны боловсролыг дэмжих жил” -ийн зорилго нь: Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвэл мэдээлэл, хөдөө аж ахуй зэрэг салбар болон нийгмийн төлөөлөгчид, мэргэжилтэн судлаач нарыг уриалан хамтран ажиллаж, оюун ухаанаа хандивлан, ногоон хөгжлийн ойлголтыг бий болгож, байгаль орчныг хамгаалах хууль дүрмийг сурталчлан боловсруулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг бүх талаар хэрэгжүүлэх болно.
Монгол улсын байгаль орчны салбараас бүртгэсэн тоо баримтад харуулснаар, Монгол улсын гол мөрөн, нуур цөөрөм ноцтой ширгэж, өдөр ирэх тусам усны эх баялгийн дутагдалд орж байгаа нь улс орны хөгжилд саад болох болно. Ялангуяа уурхайн баялаг ихтэй Өмнө- говь нутагт усны дутагдал улам хүнд байдалд орж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрийн 70%-аас дээших нутаг харилцан адилгүй хэмжээгээр цөлжиж байгаа бөгөөд цөлжилтийн хурд нь сэтгэл хэртхийлгэм хурдаар өргөжиж байна.
\Навч орчуулав\CHINA RADIO
URL: