ЮНЕСКО МОНГОЛЫН ТОГТООЛЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирлын Боловсрол хариуцсан орлогч, доктор Циан Танг захидал ирүүлж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг тэргүүлж байгаа Монгол Улсад баяр хүргээд, АОХН-ийн дарга орон «Монгол Улсын санаачилсан Ардчиллын боловсролын тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2012 оны 11 дүгээр сард санал нэгтэй баталсан нь дэлхийн иргэншил, ардчиллын соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө танай орон тууштай ажиллаж байгааг нотолж байна» гэсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих