Хуанжу гэг Монголд элэгтэй болсон уу?
Хуанжу гэг Монголд элэгтэй болсон уу?
БНХАУ-ын нэрт жүжигчин Жао Вей /Zhao Wei/ Монголд амрах дуртай гэнэ. Тэрбээр тайван амьдралд, харин Монголд өөрийнхөө хүссэнээр амар тайван байж чаддаг гэнэ. Тиймээс жүжүгчин бүсгүй ойр ойрхон ирж амардаг байна. Түүнйиг Монголчууд “Хуанжу гэг” олон ангит киноны Хуанжу гэгийн дүрээр сайн танина. Дэггүй, сэргэлэн, будлианы эзэн Хуанжу гэгийн нөхөр Хуанг Ю Лонг Монголд бизнес эрхэлдэг нэгэн. Хосууд өдгөө нэг настай охинтой юм. Жүжүгчин Жао Вей гэр бүлээ олны хараанд байлгахыг хүсдэггүй учир хэвлэл мэдээллийхнээс байнга л нуугдаж байдаг. Хосууд 2008 онд Сингапурт хуримаа хийсэн юм. Түүний нөхөр Хуанг Ю Лонг нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд Макаод тамхины үйлдвэртэй хэмээн Хятадын сайтад мэдээлсэн байна. Тэрбээр өнгөрсөн намар 8-н сард гэр бүлийн хамт Монголд амраад буцсан байна.
URL: