PSY Лос-Анжелест харш бэлэн мөнгөөр худалдан авчээ
Gangnam Style дуугаар дэлхийн хэмжээний од болсон Өмнөд Солонгосын рэп дуучин Пак Чэ Сан буюу PSY Лос-Анжелесийн Вествуд дүүргийн Уилширийн гудамжинд 1.249 сая ам.доллараар харш худалдан авчээ. Тэрээр мөнгөө бэлнээр төлсөн гэнэ. Сүүлийн хэдхэн сарын дотор зөвхөн Gangnam Style дуугаараа найман сая ам.долларын ашиг олсон эрд энэ зэргийн бэл бэнчин байлгүй яахав.
PSY-ийн харшийг 1989 онд Blair House-ийнхан босгосон юм байна. Тиймээс дуучин байшиндаа бүрэн засвар хийлгэхээр зэхэж буй ажээ.
Хоёр унтлагын өрөө, теннисний талбай, бассейнтэй энэ харш хоногийн 24 цагийн турш өндөр хамгаалалтад байдаг гэнэ. Хажууханд нь Century City худалдааны төв байрладаг. Blair House-ийнхан байшинг эзэмшигчид сар бүр 2141 ам.долларыг урсгал засваруудад төлдөг ажээ.
URL: