Х.ТЭМҮҮЖИНГ ЗАНАЛХИЙЛСЭН ЗАХИДЛЫН ЭЗЭНД ЭРҮҮ ҮҮСГЭЖЭЭ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг заналхийлсэн захиа бичсэн хүнийг цагдаагийн байгууллагынхан тогтоож, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Энэ захидлыг ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэн болохыг тогтоосон тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.
Сэжигтэн Н.Нарантуяа нь УИХ-ын Тамгын газарт референтээр ажилладаг аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг хуулийн байгууллагынхан тайлбарласан юм.
Н.Туяа
URL: