Кэти Перри 2013 оны хамгийн дур өдөөм бүсгүйгээр нэрлэгдлээ

Эрчүүдийн Men`s Health сэтгүүл айлчлан ирээд удаагүй 2013 оны хамгийн дур өдөөм бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад поп дуучид, жүжигчид, загвар өмсөгчид, шоу-бизнесийн одод багтсан бөгөөд тэргүүн байрыг дуучин Кэти Перри эзэлсэн байна.

Men`s Health сэтгүүлээс Кети Пэрригийн хошин шогийн мэдрэмж, гунигт явдлаас сайн сайхан талыг олж харах чадвар, хөгжмийн ертөнцөд гаргасан амжилтыг нь онцгойлон авч үзснээ тэмдэглэсэн байна. Харин жагсаалтын хоёрт Мила Кунис бичигджээ. Харин гуравдугаар байрт Кристина Хендрикс оржээ.

Men`s Health-ийн хамгийн дур өдөөм арван бүсгүйн жагсаалтыг толилуулбал:

1. Кэти Перри

2.Мила Кунис

3.Кристина Хендрикс

4.Женнифер Лоуренс

5.Женнифер Энистон

6.Скарлетт Йоханссон

7.Анжелина Жоли

8.Бейонсе Ноулз

9.Жизель Бундхен

10.Амбер Херд… эхний аравт орсон байна.

Мөн жагсаалтад Эмма Уотсон (88-д), Натали Портман (83-т), Беренис Марло (79), Кейт Миддлтон (73), Ирина Шейк (64), Кейли Куоко (54), Алессандра Амброзио (45), Оливия Уайлд (43), Шарлиз Терон (36), Ева Мендес (31), Ольга Куриленко (30), Блейк Лайвли (17), Рианна (15), Бар Рафаэли (11) болон бусад одод багтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих