Сонгуулийн дүрэм ба нөөцийн хараал /судалгааны товчлол/

Энэхүү судалгааны ажилд ялгаатай байгалийн баялагтай улс орнуудын сонгуулийн дүрэм нь эдийн засгийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг харуулж, судалсан болно.Үүний тулд пропорционал буюу хувь тэнцүүлсэн, мажоритар буюу олонхийн дүрмийн гэсэн үндсэн 2 сонгуулийн тогтолцооны эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөөний ялгааг онцлон тайлбарласан юм.

Үр дүнд нь (1) нөөцийн хараал буюу байгалийн баялаг ихтэй ч түүнийгээ ашиглаж чадалгүй, эдийн засгийн зогсонги байдалд орон, улс төрийн тогтворгүй байдал үүсэх зэрэг үзэгдлүүд нь ардчилсан засаглалтай орнуудад ажиглагддаггүй, (2) пропорционал сонгуулийн дүрэмтэй үед байгалийн баялгийн эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө нь мажоритар сонгуулийн дүрэмтэй үеийнхээс бага байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Энэхүү судалгааны ажилд ялгаатай байгалийн баялагтай улс орнуудын сонгуулийн дүрэм нь эдийн засгийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг харуулж, судалсан билээ.Үүний тулд пропорционал буюу хувь тэнцүүлсэн, мажоритар буюу олонхийн дүрмийн гэсэн үндсэн 2 сонгуулийн тогтолцооны эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөөний ялгааг онцлон тайлбарласан юм.Үүний үр дүнд дараах дүгнэлтүүдэд хүрлээ.

1.    Нөөцийн хараал буюу байгалийн баялаг ихтэй ч түүнийгээ ашиглаж чадалгүй, эдийн засгийн зогсонги байдалд орон, улс төрийн тогтворгүй байдал үүсэх зэрэг үзэгдлүүд нь ардчилсан, парламентийн засаглалтай орнуудад ажиглагдах магадлал харьцангуй бага бөгөөд ерөнхийлөгчийн засаглалтай эсвэл ардчилсан бус нийгмийн үед тохиох нь элбэг.

2.    Байгалийн баялагтай улс орны хувьд мажоритар сонгуулийн дүрэмтэй улс байвал түүний урт хугацааны эдийн засгийн дундаж өсөлтөнд нөлөөлөх нөлөө нь пропорционал сонгуулийн дүрэмтэй үеийнхээс харьцангуй өндөр байна.

3.    Байгалийн баялаг ихтэй Монгол улсын хувьд сонгуулийн дүрэмдээ өөрчлөлт оруулан пропорционал сонгуулийн дүрмийг ашиглах нь бусад улс орнуудын туршлагаас харахад тохиромжгүй нь ажиглагдлаа.

4.    УИХ-аар өдгөө хэлэлцэгдэж байгаа пропорционал систем нь батлагдвал урт хугацаанд намын даргын нөлөө ихэсч, рент хайх хандлага ажиглагдаж, цаашлаад улс төрийн тогтворгүй байдал, авлигал хээл хахууль зэрэг нь нэмэгдэх сөрөг үр дагавартай бөгөөд урт хугацааны эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө.

5.    Иймд сонгуулийн дүрмийг өөрчлөхөөсөө илүүтэй сонгуулийн тойргийн тоо, төлөөллийн хуваарилалт зэрэгт анхаарлаа хандуулах нь зөв юм.

Удирдагч:     Б.Эрдэнэбат (Ph.D)

Боловсруулсан: Ч.Алтан-Өлзий (ЭЗО4), Г.Батзориг(ЭЗО4), А.Ундрал (ЭЗО4), Л.Энх-Орчлон(ЭЗО4)

Эрхэм та бусад сонирхолтой судалгааны товчлолыг http://micgroup.blogspot.com/-ээс үзнэ үү?


URL:

Сэтгэгдэл бичих