Замын цагдаа иргэдийн санал гомдлыг авдаг утастай болов
Замын цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 93020111 дугаарын утсаар авдаг боллоо. Зохицуулагч цагдаа, байцаагчид иргэдтэй зүй бус харилцах, албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор шан харамж нэхэх үед энэ утсанд хандахаас гадна талархлын үгээ ч дамжуулж болох аж. Хамгийн гол нь иргэд үнэн бодитой мэдээлэл өгөх шаардлагатай агаад хувийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн нэр төрийг унагаах зорилготой худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ шүү.
URL: