Алдагдсан гоо сайхнаа эргүүлэн авцгаая

Дерма-өнхрүүлэг гэж юу вэ?
Арьс судлалын эрдэмтэд микро зүүн эмчилгээг нээснээр арьсны бүх төрлийн асуудлуудыг хялбархан шийдэх боломжтой боллоо. Арьсны сорви, язралт, үрчлээ болон барзгар, нүхэжсэн гадаргуу нь гагцхүү коллагены дутмагшлаас болж үүсдэг байна. Дерма-өнхрүүлэгийг хүний биеийн байгалаас заяасан өөрөө төлжих чадварт тулгуурлан бүтээсэн бөгөөд микро зүүн эмчилгээ нь эсийн түвшинд нэвтэрч, тэжээл өгөх замаар арьсанд шаардлагатай коллагеныг нөхөн төлжүүлдэг хамгийн үр дүнтэй гайхамшигтай технологи юм. Дерма өнхрүүлэг нь лазер эмчилгээ болон косметик хагалгаатай яг ижилхэн үр дүнтэй, хамгийн бага зардалтай, аюулгүй, баталгаатай, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй маш сайн сонголт.
Дерма-өнхрүүлэгийн зориулалт

  • Язралт арилгах болон язралт эмчлэх
    Бүх төрлийн сорви арилгах
    Сэвх, толбо, нөсөө арилгах
    Үрчлээ тэнийлгэх болон хөгшрөлтийн эсрэг
    Целлюлит багасгах болон целлюлит арилгах
    Үс уналтыг эмчлэх болон үс ургуулах

Микро зүүн эмчилгээний онол
Уламжлалт арга барилын хувьд арьсны өнгөн давхаргад тэжээл нэвтэрдэг гэж үздэг байсан нь төгс биш ойлголт байв. Учир нь арьсны өнгөн давхаргад түрхсэн тэжээлийн тосны дөнгөж 0.3% нь л арьсанд шингэдгийг эрдэмтэд тогтоожээ. 192 ширхэг бичил зүү бүхий өнхрүүлэгийг олон талын үйлчилгээтэй тэжээлийн тос дагалдана. Бие болон нүүрнийхээ шаардагатай хэсэгт өнхрүүлснээр арьсыг гэмтээлгүйгээр нүхэлж цочроон, арьсны цусан хангамжийг сайжруулснаар, үхэжсэн болон гэмтсэн эд, эсийн шимэгдэлтийг түргэсгэж, нөхөн төлжих үйл явцыг хурдасгана. Нээгдсэн арьсны сүв 1 цагийн дотор эргэн битүүрэх бөгөөд энэ хугацаанд хүний арьс тэжээл шингээх өндөр чадвартай болдог. Дерма-өнхрүүлэгийн иж бүрдэлд арьсанд коллаген бүрэлдэхэд зайлшгүй шаардлагатай С, Е амин дэмүүдийг их хэмжээгээр агуулсан цэвэр байгалын гаралтай, олон улсын чанарын гэрчилгээтэй, чийгшүүлэгч тос багтсан болно. Дагалдах тэжээлийн тосны баялаг орц найрлага нь арьсанд дутагдаж буй бодисуудыг бүрэлдүүлж, арьсны нөхөн төлжих чадварыг сайжруулах төгс үйлчилгээ үзүүлнэ.
Дерма өнхрүүлэг баталгаатай юу?
Мэдээж хэрэг. Энэ арга нь эртний дорнын зүү эмчилгээний арга барил дээр үндэслэгдэж, орчин үеийн анагаах ухааны шинэ нээлт болж чадсан бөгөөд хүний арьсанд сөрөг нөлөөгүй, Америкийн Нэгдсэн Улсын Food and Drug Administration чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм.
Дерма өнхрүүлэг нь арьсны асуудлуудыг хялбархан шийдээд зогсохгүй, арьс залуужуулах, хөгшрөлтөөс сэргийлэх давхар үйлчилгээтэй тул таны косметикийн цүнхэнд зайлшгүй байх ёстой цоо шинэ хэрэгсэл юм.


URL:

Сэтгэгдэл бичих