Буруу хүрдтэй машиныг ад үзсэн Э.Бат-Үүлийг нийслэлчүүд ад үзэж эхэллээ

Буруу талдаа рультэй машиныг хотын дарга Э.Бат-Үүл сүүлийн үед илтэд ад үзэх болов. Харамсалтай нь нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 49 хувийг буруу хүрдтэй машин эзэлдэг болохоор нийслэлчүүдийн тэн хагас нь шахуу ноён Э.Бат-Үүлийг эргүүлээд ад үзэж эхэллээ.
Зүгээр байхад зүү шидээд байвал зөрүүлээд тэвэн шиднэ шүү гэгчээр буруу хүрдтэй автомашин эзэмшигчид Э.Бат-Үүлийг ад үзэх болсон нь аргагүй юм.
Тодруулбал Э.Бат-Үүл тэргүүтэй хотын удирдлагууд буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гарагийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх гэж буйгаа олон нийтэд зарлаж орхисон нь нийслэлчүүдийг ийнхүү бухимдахад хүргээд байна.
Facebook, Twitter гээд л олон нийт санал бодлоо чөлөөтэй хуваалцах боломжтой гэсэн индэр болгонд л өдгөө буруу талдаа рультэй автомашины тухай яриа өрнөх болжээ.
Буруу рультай машинтай хүмүүс нь эсэргүүцэж, зөв рультай машинтай нь дэмжиж, машингүйнууд нь тээнэгэлзэж буй энэ үед иргэдээс янз бүрийн л санал, сэтгэдэл орж ирэх аж.
Тухайлбал “Э.Бат-Үүл дарга үс шигээ сэтгэхээ болимоор юм, Хотын дарга буруу талдаа рультэй машиныг яваандаа хориглох журам гаргах гэж буйг ойлгож ядах юу байна, KIA MOTORS, Mongolia Hyundai Automotive LLC-ууд хэнийх вэ ?, эднийг л шалга, Ард иргэдээ туршилтын туулай болгодог зангаа тат, дуугүй байж ханалаа, даварч байна шүү, Япон машин орж ирээд байхаар Солонгос машин муу борлодог, борлосон ч үнэ нь өсдөггүй болохоор шулаачид улаан цайм юм хийж байна, Хьюндай-гаас шидсэн чулуу нисэв бололтой, Бас хятдад угсарсан хямтхан машин оруулж ирэх бизнесийн сонирхол яригдаад байх шиг, Тийм л юм сүрхий юм бол бүтэн сайн өдөр хот дотор жийп явахыг хориглочих л доо, Ельциний үед Орост нэг хэсэг тэгсэн юм, руль шилжүүлж өгдөг халтуурчид замбараагаа алдсан, аюултай юм болоод больсон шүү дээ, Зөв буруу рультэй гэж хэл ам татлахгүй юм чинь бүгдээрээ мотоцикл уная өө эсвэл унадаг дугуй, KIA HYUNDAI хоёр салаад, Монголын зах зээл дээр сад тавих бэлтгэлээ базааж байгаа бололтой, Одоо хэрэглэж байгаа машин явуулахгүй гэдэг нь хүний хувийн өмчинд халдаж буй хэрэг, энэ бол ардчилал биш, Солгой хүүхдийг хичээлд суулгахгүй гэв үү яав, Буруу талдаа рультэй машины хөдөлгөөнийг амралтын өдөр хязгаарлах санаа зарчмын хувьд зөв байж болох ч прагматик тал дээрээ оновчгүй, Солонгос кино, солонгос хоол, солонгос машин, солонгос нөхөр нэхэх вий дээ, Руль, иргэдээ ослоос хамгаалах, нийтийн стандарт энэ тэр огтоос ч хамаагүй, энэ бол зүгээр л бизнес, солонгосчууд ийм новшийн ажилдаа сайн л даа, Бүтэн сайнд буруу рультэй машиныг хорьвол таксиний үнэ хэд болж өсөх бол, Надад секс хэрэггүй боллоо, учир нь Засгийн газарт өдөр бүр хүчиндүүлдэг болохоор гэдэг үг яг таарах үг юм байна, Буруу рультэйг нь бүтэн сайнд хориглох юм бол зөрүүлээд зөв рультэйг нь хагас сайнд хориглочихъё, адилхан шүү дээ, Зев рультэй автомашин зардаг нэг наймаачин нэлээн том менге амлаж дээ, Эмэгтэй, эрэгтэйгээр нь ялгавал зам ч утгаараа там болно байх даа, Хүүхнүүд нь нэгэн рүүгээ зэхэлзээд, залуус нь зодолдоод, Үүл баатарт ямар чөтгөрийн бодол ороод ирдэг байна аа, одоо ингэж тэнэгтэж байж хайран сайхан нэр нүүрээ барах нь, зөвлөөд байгаа нь хэн ч юм, Солонгос машин эдэлгээ хэр дааж байна, япон машинтай өрсөлдөж чадаж байна уу, Лобби ч бүр эхэлчихэж л дээ, ядуу иргэдээ улам л ядууруулах гээд байх юм аа, хар амиа бодсон дарга нар” гэх мэтээр иргэдийн сэтгэгдэл twitter, facebook-ээр урсаж өгөх аж.
АН-ын генсек Ц.Оюундарь хүртэл Үүл дарга аа шүүмжлээд авсан байна лээ. Тэрбээр “Өчигдөр ирээд энэ тухай сонслоо. Бүрэн мэдээлэлгүй байна. Гэхдээ мөнгөөрөө авсан хүний хувийн өмчийг ялгаварлах нь яавч зөв зарчим биш” хэмээсэн байв.
Харин уур нь хүрсэн зарим иргэд “Хотын зам дээр давс цацдаг менгийг хэн идчихэв ээ? Гулгаа дэндvv байна” гээд л Э.Бат-Үүлтэй холбоотой бусад асуудлыг хамруулан сөхсөн байх юм.
Тэгэхээр Э.Бат-Үүлийн хэнхэг эсвэл ашигч гэмээр зальжин зан эцэстээ улайм цаймдаа гарч, иргэдийг бухимдахад хүргээд байна. Бүгд л Үүл баатарт хаяглаж байгаад эдгээр бухимдлаа өчсөн байна билээ.
Иймээс аргаа барсан Э.Бат-Үүл дарга буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гарагийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан олон нийтээс санал асуулга явуулахаар болсоноо өчигдөр зарлалаа.
Уг нь буруу хүрдтэй автомашинтай жолооч нийт гарч буй зам тээврийн ослын 51,6%-ийг үйлддэг нь судалгаагаар тогтоогдсон ч ийм арга хэмжээг авч буй нь цагаа олоогүй асуудал юм.
Ямартай ч ард түмэн бол цагаан цаас юу ч бичиж болно, ард түмэн бол хүүхэн түүнийг хүчиндэж болно гэдэгтэй адил хүчиндсэн шийдвэрийг манай шинэ удирдлагууд гаргаж болохгүй нь гэдгээ ухаарсан бололтой.

Эх сурвалж: Globalnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих