Нислэг цуцлагдвал нөхөн төлбөр олгоно

Хэрэв та “МИАТ” комнанийн онгоцоор  нисэхээр төлөвлөөд  цуцлагдсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар боллоо. ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр “МИАТ” компанийн удирдлагуудтай уулзаж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар зөвшилцсөн байна. Ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээ таны туулах замаас хамаарах юм байна.  Хэрэв 1500 ба түүнээс доош километрт 100 ам.доллар, 1500-3500 километрт 150 ам.доллар, 3500-аас дээш километрт 200 ам.долларын нөхөн төлбөрийг “МИАТ” компаниас авах боломжтой болжээ.  Харин нислэг хойшлогдвол нөхөн төлбөр өгөхгүй  зөвхөн цуцлагдсан тохиолдолд л олгох юм байна. Тиймээс энэ шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22,23,24-ны Бээжин чиглэлийн болон 31-ний Бээжин-Сөүлийн нислэгээр зорчих байсан иргэд МИАТ компаниасаа нөхөн төлбөрөө авахыг ШӨХТГ-ын дарга О.Магнай twitter хуудсаараа дамжуулж мэдэгдлээ.
Б.Ууганбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих