Барак Обама 2013 оны батлан хамгаалахын эрх олгох хуульд гарын үсэг зуржээ
Хавайд амарч байгаа Америкийн ерөнхийлөгч Барак Обама 2013 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах эрх олгох хуулийн төсөлд гарын үсэг зурсныг цагаан ордон 3-ны өдөр мэдэгдсэн байна. Энэхүү хуулийн төсөлд батлан хамгаалах яаманд барагцаагаар 633 тэрбум ам. долларын санхүүжилтийг олгохооос 528 тэрбум ам. долларыг нь батлан хамгаалахын зардалд буюу Пентагоны шинэ санхүүгийн жилд зэр зэвсэг худалдаж авах, судалгаа шинжилгээ хийх, тоног төхөөрөмжөө шинэчлэх болон ажилтнуудын цалин хөлс зэрэгт зарцуулах эрхийг засгийн газарт олгожээ. Үүнээс гадна, энэхүү хуулийн төсөлд мөн эрчим хүчний яаманд олгосон бараг 17 тэрбум ам. долларын цөмийн зэр зэвсгийн төслийн зардал болон 88 тэрбум ам. долларын гадаадад дахь дайн байлдааны зардал зэрэг багтсан байна.
Барак Обама мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ, төсөлд гарын үсэг зурсан ч уг хуулийн төслийн бүх агуулгыг дэмжиж байна гэсэн үг биш юм. Батлан хамгаалах яамны зарим байлдааны хуучин хөлөг онгоц, хуучин нисэх онгоц зэргийг хэрэглээнээс гаргахыг парламент зөвшөөрөхгүй байгаагаас болж батлан хамгаалахын нөөцийг үрэн таран хийж байна. Түүнчлэн Гуантанамогийн шорон дахь хоригдлуудыг шилжүүлэхийг парламент мөн үл хязгаарлаж байгааг миний бие эсэргүүцэж байна гэжээ.
\Д.Х\ china radio
URL: