Сирийн асуудлаар гурван талт хэлэлцээр хийгдэх гэж байна

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын ээлжит дарга, Пакистанаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Масуд Хан 3-ны өдөр хэлэхдээ, НҮБ – Арабын холбооны Сирийн хямралын нэгдсэн онц төлөөлөгч Лахдар Брахими ирэх долоо хоногт Америк болон ОХУ-тай Сирийн асуудлаар гурван талт хэлэлцээр хийх болно гэлээ.

Тэрээр мөн Нью-Йорк дах НҮБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ сарын ажлын хөтөлбөрийн талаар танилцуулж хэлэхдээ, Лахдар Брахими яг одоо Орос, Америк, Сирийн талтай зөвшилцөж байгаа бөгөөд бусад бүс нутгийн удирдагчидтай ярилцаж, гадаад харилцааны талаар шинэ амжилтад хүрэхийн тулд хүчин зүтгэж байна гэлээ.

Лахдар Брахими саяхан Сирийн хямралыг зохицуулах шинэ саналыг гаргасан юм. Үүнд, өргөн эрх мэдэл бүхий шилжилтийн засгийн газар байгуулах, энэхүү засгийн газар нь “шилжилтийн шатанд эрх баригч”-ийн үүрэг гүйцэтгэж, шинэ сонгууль хүртэл ажиллах зэрэг багтсан болно.

\Н. Пүрэвжав орчуулав\

china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих