Гэмгvй хvмvvс рvv бууджээ
Ямар ч гэмгvй сургуулийн хvvхдvvдийг сэтгэцийн өвчтэй залуу буудан хөнөөсөн хэргийн дуулиан намжаагvй байхад Швейцарт бас нэг хэрэг гарав.
Энэ удаад согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэх замаар ухаанаа алдсан хvн тосгоныхоо хvмvvс рvv буудаж гурван хvний аминд хvрч, хоёрыг шархдуулж. Хэргийн газар ирсэн цагдаа нарыг баривчилгаа хийх гэхэд согтуу эр сvрдvvлсэн болохоор гал нээсэн байна. Шархадсан согтуу эрийг цагдаа нар баривчлан авч явжээ. Хэрэг гарсан газар нь Швейцарийн өмнөд нутагт байдаг Вале мужийн Дайон нэртэй тосгон аж.
Америкт аймшигт хэрэг гарснаас хойш энэ мэтээр өөрийгөө хянаж чадахгvй болсон хvмvvс галт зэвсэг хэрэглэлээ гэх мэдээ олон ирэх болсон юм.
Ардчилал
URL: