Хана босгож дуусчээ
Израйльчууд Египеттэй хиллэдэг хилийн дагуу аюулгvй хана барьж дууслаа. 230 км урт энэ ханыг барихын тулд Израйлийн Засгийн газар 430 сая ам.доллар, хоёр жил зарцуулсан байна.
Израйлийн нутаг дэвсгэр дээр ажилладаг хууль бус цагаачид нь гол төлөв Египетийн талаас орж ирдэг төдийгvй алан хядагч нь энэ хилээр зэр зэвсэг, тэсрэх бодис тээн оруулж ирдэг байсан юм. Иймд Израйлийн Засгийн газар нь ард иргэдийнхээ аюулгvй байдлыг хангах vvднээс аюулгvйн хана барих шийдвэр гаргасан юм. Хана баригдаж дууссан ёслолын ажиллагаанд оролцсон Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлсэн vгэндээ хана баригдаж байх хугацаанд Израйлийн хотууд руу нэг ч хууль бус цагаач орж ирээгvй гэдгийг онцолсон байна. Энэ хана нь өндөр нарийвчлалтай видео камераас эхлээд дулаан ба шуугиан мэдрэгч гээд хамгийн сvvлийн vеийн техникээр өвч тоноглогдсон ажээ.
Хууль бус цагаачдын урсгалыг таслан зогсоох зорилгоор ийм хана барих нь цөөнгvй. Наад захын жишээ нь Мексик ба АНУ хилийн дагуу баригдсан хана байна.
Ардчилал
URL: