Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын төрийн байгуулал

1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол Улсын төр нь хэлбэрийн хувьд шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант төр байв. 1911 оны 12 сарын 29 – нд төрийн таван яамтайгаар байнгын Засгийн газрыг байгуулж, 1912 онд  Дотоод зэрэг олон яамны хамаг хэрэг Бүгд Ерөнхийлөн Захирах Яам, Шашин Төрд Туслах Сайдын Яам, Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яамыг нэмэн байгуулжээ.  Энэхүү нэмэн байгуулсан гурван яамыг 1915 оны Хиагтын  Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээгээр Монгол улс нь Автономит эрхтэй Монгол Улс болсон, нөгөөтэйгүүр улсын төсвийг хэмнэх шаардлагатай уялдан 1915 оны X сард Богд хаантаны Зарлигаар татан буулгасан байна. 1914 оны II сард Улсын Дээд Доод Хурлыг байгуулсан.
1919 онд Хятадын Аньфу бүлгийн цэргийн эрхтэн Сюй Шүчжэн цэрэг зэвсгийн хүчээр Хүрээнд түрэмгийлэн орж, VIII Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнээс буулгаж, төрийн яамд болон Улсын Дээд, Доод Хуралыг татан буулгаж, Монголын автономит эрхийг устгасан. Харин 1921 оны II сард Барон Унгерн Хүрээг гамин цэргээс чөлөөлж, VIII Богд Жибзундамба хутагтыг дахин хаан ширээнд залж өмнө байсан төрийн таван яамыг дахин сэргээн байгуулсан.

Шашин төрийг хослон барьсан хаант
Монгол Улсын төрийн байгуулал
/ 1912-1915 он /

КГЗДАБТ-ын судлаач-архивч Н.Өсөхбаяр


URL:

Сэтгэгдэл бичих