Ким Кардашиан хөл хүнд болжээ
Холливудын реалити шоуны од бүсгүй Ким Кардашиан хөл хүнд болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ.
Түүний найз залуу, реппер Канье Уэст ч аав болох гэж байгаадаа тун сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрбээр энэ талаараа фэнүүдтэйгээ илэн далангүй хуваалцжээ. Харин хосууд удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг мэдэхийг маш их хүсч байгаа ч төртөл нь хүлээж магадгүй гэжээ. Ким Кардашианы хувьд жирэмсний эхний сарууд учраас бага зэргийн хордлоготой байгаа тухайгаа ярьжээ.
Тэрбээр “Хэдийгээр ойрын өдрүүдэд надад амаргүй байгаа ч гэсэн ээж болох гэж байгаадаа хамгаас жаргалтай байна” гэжээ.
Нийгмийн толь
URL: