Б.Жаргалсайханыг хилэгнүүлсэн Б.Нямхүү

Хошин элэглэгч Ж.Булган-Эрдэнэ, Т.Анх­баяр,  Б.Нямхүү нар “Пароди” нэртэй хамт­лаг байгуулж 2012 оны есдүгээр сард анхны бие даасан тоглолтоо хийж байв.

Анх УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханыг тун ч адил­хан элэглэж  олонд авьяа­саа таниулан гарч ирсэн Б.Нямхүү оны сүүлчийн өдөр NBS телевизийн “Блиц ярилцлага”-аар Улаан­баатар хотын дарга Э.Бат-Үүл баатар, “Буян”-гийн Б.Жар­галсайхан нарыг элэг­лэн ярилцлага хийж олныг хөг­жөөснөөс гадна ганц нэг хүний уурыг хүргэсэн нь тодорхой.

 

Ямартай ч Орон нут­гийн сонгуулийн үеэр Б.Жаргал­сайхан дарга нэгэн уулзалт дээр “Нэг муу бацаан намайг дуурайж байгаа нь энэ гээд хоёр гараа савчаад байсан. Би гараа хөдөлгөх нь хө­дөл­гөдөг. Гэхдээ тэр бацаан шиг донгиотоод байдаггүй. Тэгээд ч би тэр бацаан  шиг намхан пагдгар биш” хэмээн ихээхэн эгдүүцэж байсныг санав. Саяхан л дэлхий сүйрч магадгүй гээд хөдөө, гадаа гэр барьж, байшингийн хонгил тохижуулаад их ажилтай гүйж яваа дуулдсан Б.Жар­галсайхан дарга оны отгон өдөр дулаахан тав­лаг гэртээ зурагтаа үзэж суугаад бяцхан бухимдсан нь гарцаагүй. Яагаад гэвэл өнөөх “намхан пагдгар, мангар бацаан” гараа савчаад олон юм яриад байхаар ямар л олигтой амарсан болох вэ дээ. Тэгээд ч өнөөх бацаан нь Б.Жаргалсайхан даргыг улам хилэгнүүлэх гэсэн аятай  тун ч адтай адилхан дуугараад байна лээ.

 

Уг нь ч Б.Жаргалсайхан дарга маань хотын утаа, барилгажилт, дэлхийн сүйрлийн тухай дэмийрэл зэрэгт өөрийн бодож санаж явдаг зүйлээ илэн далангүй тун ч дажгүй ярьсан л даа. Түүний яриа­наас тун удахгүй Сүх­баатарын талбай дээр ард түмэн­дээ зориулж жинхэнэ сюрприз барина гэдгийг нь телевиз үзэгчид мэдэж авсан. Ер нь тун давгүй. Харин эх дүр нь л хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Харин тайван амгалан Э.Бат-Үүл баатар тэгтлээ  их хилэгнээгүй л болов уу. За тэгээд одоо үед ч хөгшин хүн, дарга хоёр хүүхэд нохойн зугаа болох нь хэвийн үзэгдэл шүү дээ.

Б.Жаргалсайхан дарга аа та нэг их уурлаагүй биз дээ. Уурласан бол хэвлэл мэдээ­лэл эрх чөлөөтэй болсон одоо үед “тэр бацаан”-аас мэдээллийн хэрэгслээр дамжуулан хариугаа авч болох шүү дээ.

Цаг мн


URL:

Сэтгэгдэл бичих