Зургаан залууд хүчиндүүлсэн 23 настай охин амиа алджээ

Гурван долоо хоногийн өмнө Энэтхэгийн Нью Дели хотоос гэртээ харихаар явсан охиныг автобус дотор зургаан залуу бүлэглэн хүчиндэж, зодсон аймшигт хэрэг гарсан билээ. Анагаахын сургуулийн оюутан охин хэдийгээр найз залуутайгаа явж байсан ч эрэгтэй найзыг нь мөн зодож, түүнийг харуулж байгаад хүчиндсэн хэрэг Энэтхэгийн ард түмнийг жагсахаас өөр аргагүйд хүргэсэн юм.

Охиныг эмнэлэгт хэвтэж байхад арван мянган гаруй иргэн нийслэл Дели хотод жагсч, төр засгийг хүчингийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардан хашгирч байлаа. Жагсаалын маргааш өдөр нь тус хотын цагдаагийн дарга мэдэгдэл хийх үеэрээ “Эмэгтэйчүүд хүчиндүүлэхгүй байхын тулд оройн цагаар гадуур явахгүй, анхаарал татахуйц хувцас өмсөхгүй явах хэрэгтэй. Мөн халдагч этгээдийн нүд рүү цацах улаан чинжүү авч яваарай” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг улам хүргэж, жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэн цагдаа нартай мөргөлдсөн юм.

CD644CF9F64FB5F332618E47A56F31_h406_w622_m2_q80_cIvDuYihy  Харин өнгөрсөн баасан гарагт 23 настай хохирогч охин нас барснаар жагсагчид тэмцэгчид болж хувирсан байна. Тэд хүчингийн эсрэг арга хэмжээг хууль эрх зүйн түвшинд, соёлын хэм хэмжээнд ярихыг шаардаж байгаа юм.

Энэ хэрэгт сэжиглэн автобусны жолоочтой нийлээд таван залууг баривчлаад байсан юм. Харин өчигдөр хэрвээ эдгээр залуус гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял онооно хэмээн холбогдох байгууллага мэдээлсэн байна. Хэрэгтнүүдийг шүүх хурал Дели хотын Сакет дүүргийн шүүх газарт болох аж.

Энэтхэгийн албан ёсны мэдээллээр тус улсад 14 цаг тутамд багадаа нэг эмэгтэй хүчиндүүлдэг гэсэн эмгэнэлтэй баримт байна. 12 сарын 16-ны өдөр гарсан энэхүү аймшигт хэргээс хойш Энэтхэгийн олон мянган иргэд өдөр бүр жагсч байна.

CD644CF9F64FB5F332618E47A56F31_h406_w622_m2_q80_cIvDuYihy  Цагдаагийнхны мэдээлснээр гэмт хэрэгтнүүд хохирогчдыг төмөр саваагар зодож, эмэгтэйг нэг цагийн турш хүчиндэж, дараа нь явж байгаа автобус дотроос зам дээр шидсэн байжээ.

Олон мянган хүн жагссанаар Энэтхэгийн Засгийн газар хүчингийн эсрэг хуулиа дахин хэлэлцэх тусгай комисс байгуулж, хотын аюулгүй байдалд анхаарч эхэлсэн байна. Автобусны жолооч нарыг нарийн бүртгэж, машины цонхоо хөшгөөр хаахыг хориглосон байна. Мөн эмэгтэйчүүдийг сонсч яаралтай тусламж хүргэх сүлжээ утаснуудыг хот даяар суурилуулжээ.
Харин сэжигтнүүдийг шүүх хурал хэзээ болохыг мэдээлээгүй аж.

Д.Идэр

CD644CF9F64FB5F332618E47A56F31_h406_w622_m2_q80_cIvDuYihy

URL:

Сэтгэгдэл бичих