Тоон гарын үсэг хэрэглэгчдийн тоо 39 мянгад хүрлээ
Татварын тайланг бүрэн цахим байдлаар хүлээн авах бэлтгэл хангах ажлын хүрээнд Үндэсний татварын албанаас эхний ээлжинд тоон гарын үсгээр баталгаажуулсан тайланг хүлээн авах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Тоон гарын үсгээр тайланг баталгаажуулан Татварын албанд ирүүлснээр татвар төлөгч өөрийн биеэр харьяа татварын албандаа хүрэлцэн очих шаардлагагүй болж байгаа юм.
Өнгөрсөн оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар нийт 39208 татвар төлөгч тоон гарын үсгийн хэрэглэгчийн гэрчилгээ аваад байгаа аж. Цаашид цахим тайланг Үндэсний Татварын алба нь тоон гарын үсгийн дэд бүтцийг байгуулан, программ хангамжийг улам сайжруулан боловсруулж байна.
Тоон гарын үсгийг хэрэгжүүлснээр нэлээд олон шинэлэг үр дүнд хүрч байгаа бөгөөд татвар төлөгчийн хувьд хамгийн чухал нь тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцох тул цахимаар илгээсэн тайланг дахин цаасаар баталгаажуулах шаардлагагүй болох юм. Мөн тухайн татвар төлөгчийн бичиг цаасны зардлыг багасгаад зогсохгүй, татварын албаны үйлчилгээ түргэн шуурхай, хүнд сурталгүй болох нөхцлийг бүрдүүлдгээрээ шинэлэг бөгөөд чухал үйл ажиллагаа юм.
Н.Энхсувд
URL: