Интернэтийн хурдыг хянахаар болжээ

Интернэтийн хурд төлбөртөө хүрэхгүй байгааг онцолсон гомдол ШӨХТГ-т иржээ. Тиймээс тус газраас шалгалт явуулсан байна.

Манай улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах үйлчилгээний зах зээл буюу интернэтийн бөөний урсгалд “Жемнет” компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тул тус байгууллагатай энэ талаар хэлэлцэхээр бэлдэж байгаа гэнэ.

Хоёр талын зөвшилцлөөр интернет хэрэглэгчид тун удахгүй хүссэн хурдыг мэдрэх аж.

Б.Заяа

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих