Хятад Оросын нефть дамжуулах хоолойгоор 30 сая тонн нефть дамжуулжээ

Сэтгүүлч Хятадын Нефть дамжуулах хоолойн компанийн Жагадачийн нефть хий дамжуулах салбар компаниас мэдээлснээр, 1-р сарын 1-ний өдрийн 0 цагийн байдлаар, албан ёсоор ашиглалтад шилжээд бүрэн 2 жил болж байгаа Хятад-Оросын нефть дамжуулах хоолой аюулгүй бөгөөд тогтвортой эрхлэлт явуулж, нийтдээ 30 сая тонн нефть дамжуулсан юм байна.

Хятад-Оросын нефть дамжлуулах хоолойг жилд 15 сая тонн, хамгийн ихдээ 30 сая тонн нефть дамжуулахаар төлөвлөсөн ба 2011 оны 1-р сарын 1-ний өдөр албан ёсоор ашиглалтад шилжүүлжээ. Өнгөрсний төмөр замаар Оросоос нефть импортолж байсантай харьцуулах юм бол тээврийн өртөг, цаг хугацаа зэрэг талаар дамжуулах хоолой нь бүгд маш их давуу талтай юм байна.

Эдүгээ, Хятад, Оросын нефть, байгалийн хийн салбарын хамтын ажиллагаа нь нэгэнт цогц салбар, дамжуулах хоолой, худалдааг нэгтгэсэн ерөнхий төлөв байдлыг бүрдүүлж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа нь байгалийн хий, нефть, цахилгаан эрчим хүч, нүүрс, цөмийн эрчим хүчийг энхийн төлөө ашиглах, эрчим хүч хэмнэх болоод дахин сэргээгдэх эрчим хүч зэрэг бүх талыг хамарсан хамтын ажиллагааны давуулаг талаа ирлүүлж эхэлжээ.

\Д.Х\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих