Автобусаар үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг шинэчилэнэ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог. Эдгээр иргэдийн  нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг ирэх сарын нэгнээс эхлэн шинэчилэн олгохоор боллоо. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2013 оны 2 дугаар 1-нээс эхлэн   үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг олгож эхлэх бөгөөд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд харъяа дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст очин эхний удаа үнэ төлбөргүйгээр шинэ үнэмлэхээ авах юм.  Шинэ үнэмлэх олгож эхлэх хүртэл буюу 2 сарын нэгэн хүртэл  хуучин үнэмлэх хүчинтэй  байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих