Дэлхийг сөнөөхийг хүсэгчид буюу “Антеннтай” хүмүүс

Өнгөрсөн арванхоёр дугаар сарын 21-ы өмнө жинхэнэ “Антеннтай” хүмүүсийн идэвхитэй үе байсан. Дэлхий сүйрлийн тухай хүн итгэхийн аргагүй зүйл ярьж ард түмний тархийг угаасан хүмүүсийн нэг бол Орфлеймын гэх тодотголтой Оюунгэрэл. Тэр бол жинхэнэ дэлхийн сүйрлийг зөгнөгч эсвэл сүйрүүлэхийг хүсэгч хоёрын аль нэг нь байсан байх. Үнэндээ түүний яриад байгааг сайн ойлгоогүй.

21-р зууны мэдлэг, мэдээлэл технологи өндөр хөгжжихсөн эрин үед амьдарч байгаа ч Монголчууд бид дэндүү хоцрогдсоноо ойлгосон. Тэр нь юугаар илэрсэн бэ гэхээр дэлхийн сүйрлийн “21-ны синдром”-оор. Хүн үнэмших аргагүй, ямарч үндэслэл, баримтгүй зүйлс ярьсан хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ч ямар ч цензургүй оруулж байгааг бодоход тэнд ажиллаж байгаа хүмүүс эсвэл тэднээс доор мэдлэгтэй. Эсвэл зориуд тархи угаалтыг зохион байгуулж байна л гэж ойлгомоор. Зөвхөн Оюунгэрэл гэхгүй өөр доктор цолтой хүмүүс бий.
Сарандаваа, Бат-Отгон гэсэн доктор цолтнууд байна. Мөн алдарт Арго, Чингисийн ач Давааням гээд л жинхэнэ шархадны хурцын тасагт хэвтэж баймаар нөхдүүд хүмүүсийн тархийг угааж байна. Мөн Соён гэгээрэл ч билүү нэг тийм нэртэй телевизээр нөгөө алдарт Супернэгдлийн онол ярьдаг Эрдэнээс эхлүүлээд баахан “Антеннтай” хүмүүс ороод амныхоо зоргоор ярьж өгнө. Заримыг нь сонсохоор шөнө зүүдэлсэн зүүдээ яриад байгаа юм болов уу ч гэж бодогдохоор. Энэ хүмүүсийг шүүмжлэхээр зарим хүмүүс энэ хүмүүс ч бас “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” биз дээ хэмээн өмөөрцгөөнө.
Гэтэл энэ хүмүүс баталгаатай, үндэслэлтэй юм ярьж байсан бол болно. Гэтэл эдгээр хүмүүсийн ярьж буй зүйлс дэндүү хийсвэр. Жинхэнэ тархи угаагчид. Олон ургалч үзэл байж болно. Хүн бүр үгээ хэлэх эрхтэй байж байна. Гэхдээ бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, нийгмийн сайн сайхан байдлыг хангах ёстой. Одоо Монголд тархи угаагчдын эсрэг хууль гаргаж, хариуцлага тооцох шаардлагатай байна. Тархи угаах гэж хөнгөхнөөр нэрлэж байгаа ч үнэндээ энэ бол “Оюуны терроризм” шүү дээ. Тиймээс оюуны терроризмын эсрэг хууль хэрэгтэй болжээ. Энэхүү хуулийг шаардлагатай болжээ.

 

Цаг төр


URL:

Сэтгэгдэл бичих