“ЭРДЭНЭТ”, “МОНРОСЦВЕТМЕТ”, УБТЗ-ЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ОХУ АНХААРНА ГЭЛЭЭ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ШХАБ-ын Засгийн газрын тэргvvн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзлаа.
Хойд хөршийн Ерөнхий сайд Д.А.Медведев 2009 онд Ерөнхийлөгчийн хувиар манай улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны цаашдын төлөв хандлагыг тодорхойлоход чухал тvлхэц болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд онцоллоо.

Уулзалтын vеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрш орнуудтай тогтоосон харилцааг бvхий л талаар хөгжvvлэх нь манай гадаад бодлогын vзэл баримтлалын тэргvvлэх чиглэл болохыг дурдав. Шинэчлэлийн Засгийн газар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг эрчимтэй хөгжvvлэх, тулгамдаж буй зарим асуудлыг тvргэн хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаа гэлээ.


Энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 14 дvгээр хуралдааныг зохион байгуулж, хоёр орны хуримтлагдсан олон асуудлыг ажил хэрэгчээр ярилцаж тодорхой vр дvнд хvргэхэд талууд хvчин чармайлт гаргах хэрэгтэйг ч Засгийн газрын тэргvvн онцолсон юм. Уулзалтын vеэр манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал vvрэг гvйцэтгэдэг “Эрдэнэт” vйлдвэр, “Монросцветмет” нэгдэл, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан vйлдвэрийн газруудын vр ашгийг дээшлvvлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх зэрэг асуудал хөндөгдөж, шийдвэрлэхэд ОХУ хамтран ажиллахад бэлэн байгааг Д.А.Медведев хэлжээ.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих