Япончуудын хүн амын өсөлт огнцом буурчээ

/Асахи Сибум/Хүн ам нь хамгийн өндөр наслалттайд тооцогддог Япон улсын иргэдийн өсөлт жил ирэх тусам улам багассаар байгаа тухай Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Японы хүн амын тоо өнгөрсөн 2012 онд урьд байгаагүйгээр буюу 212 мянгаар багассан байна. Өнгөрсөн онд 1.033.000 сая хүүхэд мэндэлж, 1.240.000 сая хүн нас баржээ. Ингэснээр Японы хүн амын тоо 126 саяд хүрсэн байна.

Хүн амын огцом багасалтанд 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн гамшиг хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Энэ үед 19 мянган хүн нас баржээ. Мөн орчин үеийн япончууд албан тушаал ахих, чөлөөтэй амьдрахыг илүүд үзэж, гэрлэж хүүхэдтэй болохыг хойш тавьдаг болсноор хижээл насны хүмүүс нийт хүн амын талаас дээш хувийг эзлэхэд хүргэж байгаа гэнэ.

Японд 65 ба түүнээс дээш настайчууд нийт иргэдийн 20 хувийг эзэлж байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм байна.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих