ХҮМҮҮСЭЭ БИД НАР ЛУЙВАРДУУЛАХ ГЭЭД БАЙНА Ш ДЭЭ

Монгол улсын Их хурал, Засгийн газар “ Тавантолгой ”-н ордын нийт хувьцааны 10 хувийг нийт ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдаалах шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шатандаа явж байна.

Энэ нь улс орны байгалийн баялагийн үр ашгийг нийт ард иргэддээ тэгш хүртээх төрийн бодлогийн хүрээнд хийгдэж байгаа ажил гэдэг утгаараа зөв зүйтэй үйл явдал болж байгаа хэмээн ард иргэдийн зүгээс талархан дэмжин хүлээж авч байгаа билээ.

Гэвч дээрх  шийдвэрийн улмаас уг шийдвэр гаргах болсон анхны үндсэн зорилго болох “Улс орны эрдэс баялагийн үр ашгийг нийт ард иргэддээ тэгш хүртээх” , Үндсэн хуулинд заасан” “Газар түүний хэвлий дахь баялаг нийт ард түмний өмч байна”, “Монгол улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна “, “Монгол улс иргэдээ  ялгаварлан гадуурхаж үл болох тухай” заалтуудыг ноцтой зөрчих болоод байна.

Энэ бүхэн нь дээрх шийдвэрт тусгагдсан Таван толгой-н нийт хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдаална гэсэн шийдвэрээс улбаалж гарах болоод байна.

Яагаад гэдгийг доорх хэдэн тооцоо тайлбараас харагдана.

Ойролцоогоор авсан тооцоо :

Таван толгой-н ордын хувьцааны 10 хувь гэдэг нь 1.5 тэрбум ширхэг хувьцаа болно.

-          Эндээс 1 хүнд үнэ төлбөргүй ноогдох хувьцааны тоог тооцоолбол (1.5 тэрбум ширхэг хувьцаа/ 2.7 сая буюу нийт хүн амын тоо) =555 ширхэг хувьцаа болж байна.

-          Харин 1 аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь худалдаалах хувьцааны тоог тооцоолбол (1.5 тэрбум ширхэг хувьцаа/ 50.0 мянга буюу нийт үндэсний аж ахуйн нэгжийн тоо)= 30000 ш хувьцаа болж байна.

Дээрхийг тооцоог өнгөц харвал болохгүй зүйл алга мэт харагдаж  байж болох юм. Гэвч өмчлөлийн талаас нь аваад үзвэл 1 аж ахуйн нэгж гэдгийн ард 1-с багагүй  эзэн буюу  өмчлөгч байгаа гэдэг нь гарцаагүй билээ.  Эндээс дараах гаргалгаа гарна :

Жирийн иргэн = 555 ш хувьцаа үнэгүй

Жирийн бус иргэн буюу тамга бүхий иргэн=555ш хувьцаа үнэгүй + 30000 ш хувьцаа нэрлэсэн үнээр нь худалдан авснаар  нийт 30555 ш  хувьцааны эзэмшигч болох  нь маргаангүй юм.

- Тамгатай иргэн 30555ш / тамгагүй иргэн 555ш=55 дахин их хувьцааны эзэмшигч болох нь тодорхой байна.

Тэгвэл энэхүү жирийн иргэдээс ялгаатай буюу 55 дахин их тоотой хувьцааны эзэмшигч болох хүмүүсийн тоо нийт хүн амын хэдэн хувь болохыг энгийнээр тооцон үзвэл  50.0 мянга / 2.7 сая = нийт хүн амын 1.85%  байна.

Яагаад төр засаг маань нийт хүн амынхаа зөвхөн 1.85%-д бусад 98.1%-иас маш зөрүүтэй буюу 55 дахин их хишиг хүртэх боломж олгохыг  хүсээд байгаа нь үнэхээр шударга бус  санагдахгүй гэжүү.

1 аж ахуйн нэгжийн ард 1-с багагүй өмчлөгч эзэн буюу Монгол улсын “тамга бүхий” иргэн байгаа гэдэгтэй төрийн түшээд маань маргахгүй байх гэж найдаж байна. Монголын төр засаг иргэдээ тамгатай ба тамгагүй гэдгээр нь явгаварлан гадуурхсан шийдвэр гаргаж болно гэж үү

Шударга хувиарлалт мөн гэжүү

Бас өөр нэг жишээ :—

Өнөөдөр манай төрийн түшээ дарга нар, их хурлын гишүүд , томоохон хөрөнгө мөнгөтэй компаний захирлууд хэдэн компани эзэмшдэг гэж та бүхэн бодож байна. Наад зах нь 5 тэгээд зарим хэсэг нь бүүр  10.20.30 гээд үргэлжлэнэ. Үүнийг ердөө л тухайн жилийн хөрөнгө орлогийн мэдүүлгээс нь хараад тоолоод тооцоод үзэхэд хангалттай.

Тэгвэл : 5 компанитай иргэндээ жирийн иргэнээс 275 дахин их

10 компанитай иргэндээ жирийн иргэнээс 550 дахин их

20 компанитай иргэндээ  жирийн иргэнээс 1100 дахин их хэмжээний хувь хишиг хүртээхээр төр засаг маань шийдвэр гаргачихжээ . Хэн хэдий хэмжээний ашиг олж болох талаар :

1. Орон нутгийн өмчид буюу “Жижиг таван толгой” компаний жишээ:

Хувьцааны нэрлэсэн үнэ анх  1ш хувьцаа = 100 төгрөг. Өнөөдөр бирж дээр зарагдаж байгаа үнэ нь 1.5 сая төгрөг болсон байна. Эндээс Монгол улсын жирийн иргэн ба жирийн бус иргэдийн олох төрийн хувь хишгийг тооцон үзвэл :

=Жирийн иргэн 555 ш *1.5 сая төг= 832.5 сая төгрөг харин

=Жирийн бус иргэн харин (555ш үнэгүй+30000ш*100төг) буюу 3.0 сая төгрөгний зардал гаргаад хэдэн төгрөгний ашиг олж болохийг тооцоод үзвэл нийт хувьцаагаа  (30555ш* 1.5 сая төгрөг )=45832.5 сая – 3.0 сая  = 45829.5 сая төгрөгний  ашиг олох нээ.

Толгой эргэж зүүдэнд ормоор тоо байгаа биз

Олох ашгийн хэмжээг хооронд нь  харьцуулбал :

жирийн бус иргэн 45829.5 сая төгрөг/жирийн иргэн маань 832.5 сая   = 55 дахин их ашиг олох бололцоог гаргаж өгөөд байна.

Энэ арай бодитой бус тооцоо гэж хэлэх байх л даа одоо арай бодит байдалтай ойртсон  буюу саяхны жишээ болох “Энержи ресурс” ХХК-ны “Таван толгой”-н ордын багахан хэсэг болох “ Ухаа худаг”-ийн орд дээр хийсэн IPO буюу олон улсын зах зээлд хувьцаа гаргасан  туршлага дээр үндэслэн дээрх тооцоог хийж үзвэл:

1 ш хувьцааны нэрлэсэн үнэ  нь =10 цент

Одоо бирж дээр зарагдаж байгаа үнэ =7 доллар

Жирийн иргэн маань 555ширхэг хувьцаа *7 доллар = 3885 доллар олох бол

Жирийн бус иргэн маань (үнэгүй 555 ширхэг+ 30000*10 цент)=3.0 мянган долларын зардал  гаргаад нийт 30555 ширхэг хувьцаагаа(30555*7 доллар)зарж = 210885 долларын цэвэр орлого олох нээ.

Тэгвэл 210885 доллар/3885 ам доллар= 54.2  дахин их  хувь хишиг хүртэх боломжийг төрөөс “жирийн бус” иргэддээ гаргасан байх юм.

Удахгүй Монгол улсын нийт иргэдийн 1.85 хувь нь бусад хэсгээсээ дор хаяж  54 дахин баян тансаг амьдрах болж байна.

Өөр  нэг аюултай  үр дагавар дээрх шийдвэрт агуулагдаж байгаа  нь бүр ч ноцтой юм. Юу гэвэл :

Нийт үндэсний аж ахуйн нэгж гэдэг ойлголтонд гадаадын хөрөнгө оруулалт 25%  хувь хүртэл байж болохоор яригдаж байгаа явдал юм.

Ингэснээр “Таван толгой”-н  хичнээн хувьцаа гадаадынханы гарт луйвраар тэр тусмаа Монгол улсын иргэдээс онц давуу эрхтэйгээр очих болж байгааг тооцож үзвэл:

Нийт аж ахуйн нэгжийн тоо 50.0 мянга гээд үүний доод тал нь 30% нь гадаадын хөрөнгө оруулалттай гэвэл 15.0 мянган аж ахуйн нэгж буюу тэдэнд оногдох хувьцааны тоо 450.000.000 болж байна. Тэгвэл  гадаадын хөрөнгө оруулагчдад дээрх тооны 25% оногдоно гэж үзвэл 112.500.000 ширхэг хувьцаа буюу “Ухаа худаг”-ийн жишээгээр нэгж хувьцаа 7 долллараар зархад  787.500.000 долларыг тэдгээр гадаадын хөрөнгө оруулагч нэртэй эрхэмүүдэд бэлэглэх гэж байгаа бишүү.

Үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих гэсэн төр засгийн  зүтгэл хэдий сайшаалтай ч гэсэн гаргасан шийдвэр нь маш хортой үр дагавар дагуулах нь илэрхий байгаа тул төрийн эрхэм түшээд маань шийдвэрээ эргэн харж илүү оновчтой шийдэл болох:

Нийт иргэддээ: 10 хувийг үнэгүй харин үлдэх 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдаалах шийдвэр гаргах нь шудрага ёсонд илүү нийцнэ гэдгийг дуулгамаар байна.

Ингэвэл 1 иргэнд 555 үнэгүй +555 нэрлэсэн үнээр =1110 ширхэг хувьцаа оногдож иргэдийн олох ашгийн хувьд ч зөрүү гарахгүй болох юм.

Магадгүй иргэдийн маань ихэнх хэсэг нэрлэсэн үнээр нь 555 ширхэг хувьцааг худалдан авах чадваргүй гэсэн  тайлбар гарч болзошгүй.

Үүнийг харин ёстой нөгөө ад үзээд байдаг “Хүний хөгжлийн сангийн 21.0 мянгаар шийдчихэж болох бишүү.

555 ширхэг хувьцааны анхны нэрлэсэн үнэ сайндаа л “Ухаа худаг” болон “Жижиг таван толгойн” жишээгээр  60.0 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ гэж бодож байна. Тэгвэл 1 иргэн өөрт оногдох 1 улирлын хүний хөгжлийн мөнгөөр  авчихаж болхоор л харагдаад байна даа.

Зөв шийдвэр гаргаж чадвал нөгөө инфляф хөөрөгдөнө гэж айлгаад байгаа иргэдийн гар дээр бэлнээр очих 805 тэрбумаас маань 170.1 тэрбум нь үгүй ядаж үр ашигтай бүтээн байгуулалтын төсөлд очиж болж  байна бишүү.


URL:

Сэтгэгдэл бичих