Н.Энхбаярыг эмчлэх бололцоогүй гэв
Зайсангийн Хорих 401 дүгээр ангид байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт муудаж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч, тус анги руу явсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл түүний өмгөөлөгч Д.Оюунбилэгийн өгч буй мэдээллээр экс ерөнхийлөгчийг Зайсангийн хорих ангийн харьяа эмнэлэгт эмчлэх бололцоогүй гэнэ. Тодруулбал, нарийн мэргэжлийн эмч нарын туслалцаатайгаар эмчилгээ хийх шаардлагатай байгаа гэлээ.
shuurhai
URL: