Нөөцийн махны “но”
Багахангай дүүрэгт мах боловсруулах үйлдвэр гэж бий. Гэвч энэ үйлдвэрийн хаалга үүд цоожтой. Хавар нөөцийн махны хэл амын үеэр л хааяа нэг онгойдог газар. Улсаас нөөцийн мах бэлтгэх нэрээр асар их хэмжээний мөнгө авдаг энэ үйлдвэрийнхэн багагүй хэл аманд өртөөд байна. Тус үйлдвэрийн дарга даамлууд хуурамч баримт бүрдүүлж мөнгө завшдаг, өөр компанийн бэлтгэсэн махыг өөрийнх болгож, холбогдох байгууллагад үзүүлдэг, зун, намар нь ямар ч мах бэлтгээгүй атлаа “Хүчит шонхор” захаас зах зээлийн ханшаар мах бөөндөн авч, махны үнэ өсгөсөн зэрэг хууль бус үйлдлүүд гаргасан аж. Түүний сацуу ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах бэлтгэж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тодруулбал, төмөр чингэлэг, гарааш түрээсэлж аваад хөрөө суурилуулж байгаад хөрөөдөж, савладаг гэсэн хэргээр цагдаад шалгагдаж байгаа сурагтай.
shudarga.mn
URL: