2013 оны мөнгөний зурхай

Мөнгө санхүүгийн хувьд ч хумхынхан хоёрдмол шинжтэй байдаг. Сэргэлэн, мэдрэмж сайтай хумхынхан хаанаас, хэрхэн мөнгө олж болохыг сайн мэддэг. Үүний нэгэн баталгаа бол тэд барагтайд хүнээс мөнгө зээлдэггүй. Хумхын ордыг удирдах Санчир болон Тэнгэрийн ван гарагуудын нөлөөгөер таны амьдралд гэнэт их мөнгө олох таатай боломж нэг бус удаа тохиолдоно. Мөн аз сорихоос, аливааг туршиж үзэхээс буцдаггүй, мөн толгой нь сайн ажилладаг болохоор өвөрмөц сонин санаа гаргаж явдаг. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудалд аз сорихоос зайлсхийх нь чухал, ямарваа нэг алхам хийхийн өмнө бүгдийг сайтар тооцоолж, бодож үзэх нь чухал. Хэрвээ тэд худалдаа арилжаа, даатгал, банк санхүү, төмөр зам, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбартхөрөнгө оруулвал ихээхэн ашиг олно. Нөгөөтэйгүүр хумхынхан ганцаараа зүтгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй тул хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал. Тогтмол орлоготой байлаа ч сэтгэл амарч болохгүй учир нь та хөдлөхөө больмогц мөнгө тань дороо алга болно. Мөн хумхынхны нэг онцлог бол бусдын мөнгө ашиг олохооргүй газраас ч мөнгө олсон байдагт оршино.

МАТАР

Насан туршдаа хөдөлмөрлөн, зорилгодоо хүрэх матрынхны чанар мөнгө санхүүгийн асуудалд ч илэрдэг. Санчир гарагийн нөлөөгөөр зөвхөн өөрийн хүчинд найдаж амьдрах тавилантай матрынханд мөнгө санхүүгийн асуудалд ч багагүй бэрхшээл учирдаг. Ялангуяа залуу байхад мөнгөөр дутагдах явдал нэг бус удаа гарна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд тэд маш их хөдөлмөрлөх, мөнгөө хэмнэх, нарийн тооцоотой байх шаардлагатай болдог. Ингэснээр тэд байнгын тогтмол орлоготой, санхүүгийн хувьд баталгаатай болж чадна. Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үрээр л эд хөрөнгөө хуримтлуулдаг. Хэрвээ тэд мөнгөө газрын наймаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, хүнд үйлдвэрлэл (төмөрлөг боловсруулах, машин техникийн үйлдвэрлэл), мал аж ахуйн салбарт оруулвал ихээхэн ашиг олох боломжтой. Мөн мөнгөтэй харьцахдаа маш хянуур байх хэрэгтэй. Учир нь таны өөрийн мөнгө байлаа ч халааснаас тань нэг л гарсан бол эргүүлж олж авахад хүндрэл заавал учирна. Тиймээс тодорхой, найдвартай барьцаагүйгээр хэнд ч мөнгө бүү зээлдүүл.

ЗАГАС

Ихэнх загасныхан мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах, эсвэл сайн наймаачид болох магадлал багатай. Буд гарагийн сөрөг нөлөөний үрээр загасныхан маш их хүслээ ч санасандаа хүрэх боломж бага байдаг. Энэ нь ярихдаа сайн боловч ажил хэрэг болгохдоо тааруу байдагтай холбоотой. Тиймээс мөнгө санхүүгийн асуудалд ч эдний ийм хандлага мөн гардаг. Тэд мөнгө олохдоо ч, үрэхдээ ч гарамгай. Хожим хойно хэрэг болж магадгүй хэмээн тооцож, мөнгөө хуримтлуулж сураагүйгээс хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс өөрийн дутагдлыг ямагт санаж, мөнгөндөө арвич хямгач хандах нь чухал.

Xонь

Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг “Алтан гар”-тайгаа адилхан “Алтан толгой”-той гэж болно. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд, тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Харин зөвхөн өөртөө зориулсан мөнгийг авмагц мөнгө санхүүгийн эргэлзээтэй махинацид хамаагүй орно. Гэхдээ эргэлзээтэй гэдэг нь их орлого олох зүйл гэсэн үг биш, харин маш өвөрмөц, ер бусын гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэгэн зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй.Тэд үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөнд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ гэдгийг хатуу санаж явах шаардлагатай. Хонины ордныхныг магтахад тэд аз тохиож бус, харин жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог.

ҮХЭР

Тэд мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд оролцохоор төрсөн байдаг мэт. Тэдэнд мөнгөтэй холбоотой бүхий л боломжууд олддог. Тэд хайр сэтгэлд ч, мөнгө хөрөнгөнд ч өгөөмөр сэтгэлээр ханддаг ба хамтын ажиллагаанаас маш их ашиг олж, богино хугацаанд баяжих боломжтой. Тиймээс тэд аз сорьсон алхам олонтаа хийх ба үүнээсээ болоод алдаж болзошгүй. Нөгөөтэйгүүр тэд тооцоотой хүнд баймааргүй зан гаргадаг, өөрөөр хэлбэл, өглөг өгч, хэн нэгнийг тэжээн тэтгэж, хамаатан саднаа харж үзэх нь бий. Мөнгийг хуримтлуулан, ихээхэн баялагтай болох нь тухайн ордны гол эрмэлзэх зүйл. Гэхдээ тэдний энэ эрмэлзэл нь хувиа бодсон зангаас бус харин ойр дотны хүмүүсээ элбэг хангалуун болгох эрмэлзэлээс үүдэлтэй. Тэд энэ хүслийнхээ улмаас ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг. Энэ ордны бүсгүйчүүд азтай байж, сайн нөхөртэй болох нь элбэг. Гэхдээ тэд нэг бус удаа гэрлэнэ. Мөн мөнгө санхүүгийн асуудалд төдийгүй зохион байгуулах ур чадвар өндөртэй. Ер нь үхрийн ордныхонд мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжил, газар эзэмшил болон үл хөдлөх хөрөнгөтэй харьцах мэргэжил, зочид буудал болон нийтийн хоол, рестораны бизнес тохиромжтой, өгөөжтэй байна.

ИХЭР

Ихрийн орд бол хоёрдмол шинжтэй тэмдэгт юм. Тиймээс энэ ордонд төрсөн хүмүүсийн мөнгө санхүүгийн байдлыг тодорхойлоход ч амаргүй байдаг. Оюунлаг хөдөлмөр болох урлаг, хөгжим, утга зохиолд илүү авъяаслаг. Хэрвээ ихрийнхэн хурц ухаан материаллаг эд баялгийг бүтээхэд чиглэгдсэн байвал тухайлбал, мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд хандвал тэд аль болох богино хугацаанд маш их ашиг олохыг эрмэлзэх болно. Хамгийн гол нь тэд бодлогогүй, тооцоогүй аз сорих хандлагатай ба үүнээс болоод алдаж хохирох нь элбэг. Тэдний төрсөн өдөр 5-р сарын 28 -ны өдөрт ойрхон байх тусам илүү хурц ухаантай байх магадлал өсч, Бархасбадийн нөлөөгөөр оюуны чадавхи ч нэмэгдэнэ. Бархасбадь нь оюун ухааныг удирдагч гараг болохоор ихрийнхэн мөнгөтэй байх эсэх нь тэдний анхаарлаа юунд хандуулж байгаагаас ихэд хамаарна. Хэрвээ ихрийн ордныхны бүхий л анхаарал мөнгө санхүүгийн хувьд амжилтанд хүрэхэд тэмүүлдэг бол тэд мөнгийг богино хугацаанд их хэмжээгээр олно. Тэд мөнгө олохдоо оюун ухааныхаа чадавхийг бүрэн дүүрэн ашиглана. Ихрийнхэнд тохиолддог гол аюул гэвэл тэд нэгэнт хүрсэн амжилтандаа сэтгэл ханаж чаддаггүй, улам цааш зүтгэж, шунаж байдагт оршино. Нөгөөтэйгүүр тэд ашиг олохын тулд өөрийгөө хайрлахгүй зүтгэдгээс бие муутай болох, сэтгэл санааны хямралд өртөх хандлага ихтэй. Тиймээс сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдлөө хязгаарлаж байх нь юу юунаас чухал юм.

Mэлхий

Далай ван, Сарны нөлөөгөөр амьдрал нь их хувьсамтгай байна. Тэд үргэлж анхааралтай, хянуур байхгүй бол бусдад мэхлэгдэх, залилуулах, мөнгө хөрөнгөө алдах магадлал ихтэй. Тиймээс мөнгө санхүүгийн ямар ч асуудалд маш болгоомжтой, тооцоотой хандаж, бичиг баримт, гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурахдаа бүгдийг нэгд нэгэнгүй хянах нь чухал. Учир нь энд жаахан ч гэсэн алдвал маш их хохирол амсаж болзошгүй. Нөгөөтэйгүүр мэлхийнхэн хүний хэлсэн үгэнд амархан итгэдэг. Мэлхийн ордод төрөгсдийн ашиг олох арга зам нь ер бусын хүмүүсээр дамжиж нээгддэг ба гэнэтийн их үүсвэрээс баяжих нь элбэг. Мөнгө хачин сонин замаар дамжиж явсаар тэдний гарт очно. Тэд ид шид, далдын хүчний нөлөөнд гүн гүнзгий итгэдэг болохоор тэдэнд мөнгө олдох нь ер бусын, ид шидийн гэмээр шинжтэй байдаг. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, хуучны эдлэлийн наймаа, машин техникийн арилжаа, эм эмнэлгийн төхөөрөмжийн худалдаа зэрэг салбаруудад тэд ашиг орлого ихтэй ажиллана. Мөн удирдах албан тушаалын ажил ч нэн зохимжтой. Эсвэл өргөн хэрэглээний барааны худалдааны салбарт, тэр дундаа хүнсний зүйлийн худалдаанд ихэд анхаарвал зохино.

АРСЛАН

Энэ ордондтөрсөн хүмүүсийн ихэнх нь мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш их азтай байдаг. Тэднийг төрөлхийн бизнесмэнүүд гэж хэлж болохгүй ч тэдний амьдрал, хувь тавиланд аз хэмээх ойлголт чухал байр суурь эзлэдэг. Хуулийн дагуу, ул үндэстэй эрхэлж байгаа ямар ч наймаа тэдэнд аз, ашиг хонжоо авчирна. Тэдний олж буй амжилтанд ахмад, туршлагатай хүмүүсийн дэмжлэг ч тодорхой нөлөө үзүүлэх ба тэд ямар ч ажил хийсэн ашиг олох тавилантай. Томоохон хөрөнгө оруулахаас эхлээд жижигхэн бооцоотой тоглоом хүртэл тэдэнд ашиг орлого оруулна. Тиймээс арслангийнхан томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж, ганцаар бус хамт олны хүчээр аливааг хийж амжуулахыг эрмэлзэх ёстой. Алтны болон зэс хүрлийн уурхай, үнэт чулуу олборлолтын салбар, хүнсний бүтээгдэхүүний импорт болон экспорт мөн төрийн байгууллагад ажиллах, хөрөнгө оруулах нь хамгийн сайн нөлөөтэй. Тэдний анхаарах ёстой нэг зүйл бол хууль бус арга замаар, хэн нэгнийг хуурч мэхлэх ашиг орлого олохоос зайлсхийх явдал юм. Эс тэгвэл дампуурч хоосрох магадлалтай.

Oхин

Мөнгө санхүүгийн асуудал нь тааламжтай нөлөөнд оршдог орд. Охины ордод төрөгсөд бараг бүгдээрээ бизнес эрхлэх, мөнгө санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох хувьтай төрсөн байдаг.Тэдний төрсөн ордын гараг эрхсийн байрлал нь энэ салбаруудад амжилт олох боломжийг нөхцөлдүүлдэг ба тодорхой хэмжээнд ивээнэ. Тэд төрөлхийн хурц ухаантай, шудрага болохоор барагтайд хууртаж мэхлэгдэхгүй,үний сайн муу, үнэн худлыг дор нь ялгадаг аж. Охины ордод төрөгсөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой салбар чиглэлд ажиллавал хялбархан баяжина.

ЖИНЛҮҮР

Энэ ордныхонд дээр дурдагдсан охины ордын чанарууд хамаатай. Гэхдээ тэс эсрэг утгаар нь. Харамсалтай нь жинлүүр бол худалдаа, арилжаа, бизнесийн тэмдэгт биш юм. Яагаад ч юм тэдэнд мөнгө тогтдоггүй. Нөгөөтэйгүүр тэд мөнгөө хэрхэн зарцуулах, гамнахаа сайн мэддэггүй, мэдсэн ч нэг их тооцоод байдаггүй хүмүүс. Тэд мөнгө санхүүгийн хувьд байр сууринд хүрон хүмүүс байдаг ч гэон хуримтлагдсан мөнгө хөрөнгөө насны эцэс хүртлээ хадгалаад байж чаддаггүй. Ямарч тохиолдолд тэд мөнгөө үрээд л дуусгадаг. Гэхдээ энэ бүгд нь жинлүүрийнхэн мөнгө олж чаддаггүй гэсэн үг бус, тэд хэдийгээр сэргэлэн цовоо, авъяас чадвар сайтай боловч олсон мөнгөө цуглуулж хадгалж чаддаггүй, бодлогогүй үрдэг. Өөрөөр хэлбэл, тэд ирээдүйгээ огт боддоггүй гэон үг юм. Тиймээс энэ хандлагаа өөрчлөх нь чухал.

Xилэнц

Хилэнцийн ордонд төрөгсдийг нууцлаг, учир битүүлэг хүмүүс гэдэг боловч мөнгө санхүүгийн асуудалд тэд гэнэдэж алдах нь элбэг. Ерөнхийдөө тэд ордынхоо махбодийн нөлөөгөөр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ба түүнийг нь дагаад үйл хөдлөл нь ч мөн өөрчлөгддөг. Энэ ордонд төрсөн хүмүүст аз завшааны тэнгэр ч хувирамтгай ханддаг, заримдаа маш их азтай байснаа, заримдаа маш их бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог. Хамгийн хачин нь шалгаад үзэхэд л хууран мэхлэлт гэдэг нь мэдэгдэх тийм төлвлөгөөнд тэднийг хялбархан итгүүлж, татан оруулдаг байна. Мөн хилэнцийнхэн хэтэрхий өгөөмөр, үрэлгэн зантай. Тэд бусдын гуйлтад үгүй гэж хэлж чаддаггүй, хялбархан зөвшөөрдөг ба энэ нь эргээд тэднийг мөнгө санхүүгийн алдагдалд оруулна. Хэдийгээр хурц, гярхай ухааныхаа хүчээр тэд нэг олохдоо багагуй мөнгө олдог ч удаан хугацаагаар хадгалж, хуримтлал үүсгэж чаддаггүй.

НУМ

Энэ ордонд төрсөн хүмүүс оюуны авъяас чадавхийн хүчээр мөнгө олдог. Тэдний санаанд гоц гойд шинэлэг санаа их орж ирдэг тул зөн билэгтээ итгэж байх нь чухал. Тэд бусадтай хамтран ажиллах чадвар сайтай,доод тушаалын ажилтнууд болон үйлчилгээнийхэнтэй хэл амаа ололцон зохицохдоо сайн. Тэдний ихэнх нь өв залгамжлах маягаар үл хөдлөх хөрөнгөтэй болдог. Гэхдээ л тэд мөнгийг хурааж хуримтлуулж мэдэхгүй олсныхоо хэрээр үрж үгүй хийж байдаг. Насны эцэст дутуу гутуу болж, бэрхшээл үзэж болзошгүй тул мөнгөнд хандах хандлагаа даруй өөрчил.

 

Мөн Энэтхэгийн зурхайчийн 2013 оны зурхайг нийтэлж байна.

Хонины орд

Ангараг гаригийн нөлөөнд захирагддаг учрас хонины ордныхон эрэлхэг зоригтой хүмүүс байдаг. Нарны нөлөөгөөр энэ ордныхон хурц ухаантай байдаг. Сугар гаригийн нөлөөгөөр тансаг сайхан амьдрал, санхүүгийн бэл бэнчин заяагдсан, их азтай, оюунлаг хүмүүс. Оюун ухааны хувьд ч, бие бялдрын хувьд ч хүчирхэг, үнэнч шударга, шулуун зантай хүмүүс байдаг ч тэр бүр өөрт заяасан энэ чанаруудаа ойшоож мэддэггүй.

Гэр бүл

Бархасбадь гаригийн нөлөөгөөр гэр бүл тань өнөр өтгөн болох бололтой. Гэр бүлд тань шинээр хүн мэндлэх юм уу эсвэл гэр бүлийн тань хэн нэгэн гэрлэж, бүл нэмж ч магадгүй.
Гэр бүлээ аз жаргалтай байлгахын төлөө нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Та тэдэнд мөнгөө зориулаад ч гэр бүлийнхнээсээ сөрөг хандлага мэдэрч магадгүй юм.  Аливаа асуудлыг шийдэхдээ гэр бүлээ бодолцож, түүнээс хамаарсан шийдвэр гаргавал өөрт тань буруудна гэдгийг од эрхэс сануулж байна.

Эрүүл мэнд

Од гаригийн нөлөөгөөр таны эрүүл мэнд цаг үргэлж ямар нэгэн бэрхшээл асуудалтай тулгарч байх аж. Тиймээс жилийн туршид эрүүл мэнддээ сонор сэрэмжтэй хандах хэрэгтэй бөгөөд хоолны зуршлаа эрүүл болгохыг сануулж байна. Учир нь, хоолноос хордлого авч болзошгүй гэж зурхайд буужээ.  Онц шаардлагагүй аялалд явахгүй байх нь түүнээс үүдэж болох гэнэтийн өвчлөлөөс сэргийлэх үндэс болно.

Хайр дурлал

Хайр сэтгэлийн тал дээр тийм ч сайхан жил гарна гэж хэлж болохгүй нь. Хэрэв та гэр бүлтэй бол гэр бүлийнхээ хүнтэй таарамжгүй байх нь. Жижиг сажиг зөрчил маргаан харилцааг тань сулруулж, гэр бүлийн хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй. Гэрлээгүй хүмүүсийн хувьд ч эсрэг хүйстнүүдээсээ таатай сайхан хариу хүлээн авахгүй. Хайрын худал амлалтууд таныг шархлуулна. Хамгийн хайртай хүн тань тантай зөрчилдсөний улмаас сэтгэл санаагаар ихээхэн унах бололтой.

Ажил төрөл

Энэ онд томоохон үүрэг даалгавар бүхий санал хүлээн авна. Томоохон төслүүд дээр ч амжилттай ажиллах төлөвт байна. Гэхдээ иймэрхүү чухал ажил хэрэг, бизнес, стратегийн төлөвлөлт дээр шийдвэр гаргахдаа тухайн нөхцөл байдлыг тал бүрээс нь харахыг одод анхааруулж байна. Хуулийн аливаа асуудлаас хол байх хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрт амжилт олно гэж байгаа ч бизнесийн түншүүдийн тухайд тийм ч сайн зүйл харагдахгүй байна. Магадгүй бусдын алдаа дутагдал болон хайхрамжгүй байдлаас болж асуудал үүсч ч болзошгүй. Худал төсөөлөл, хэт итгэлтэй байдал зэрэг нь асуудал л авчирна. Тиймээс хянуур, сэрэмжтэй байх нь чухал. Гэвч энэ бүх хүчин зүйлийг үл харгалзан та сонирхож буй салбартаа сайн ажиллаж, нэр алдарт гарах нь.

Мөнгө

Бархасбадь гаригийн нөлөөгөөр орлого тань нэмэгдэж, хадгаламжаа ахиулах боломж гарч ирнэ. Хэн нэгний гэрээсэлж үлдээсэн мөнгө ч юм уу ямар нэгэн  төсөөлөөгүй байсан зүйлээс мөнгө олох бололтой. Та мөнгөнийхөө нэлээд хувийг гэр бүлийнхээ гишүүд, тэдний сайн сайхны төлөө зориулна. Ерөнхийдөө мөнгөний урсгал нэмэгдэх ч эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхийх зэргээр мөнгөний аюулгүй байдалд санаа тавих хэрэгтэй.

Үхрийн орд

Сугар гаригийн нөлөөгөөр та бусдыг өөртөө татах увдистай төрсөн, баясгалантай, зориг зүрхтэй нэгэн. Үхрийн ордныхон ямагт гэр бүл, ахмад настнуудын өмнө үүр хариуцлага хүлээхэд бэлэн байдаг.
Буд гаригийн хоёр дахь эзэн ярианы ордонд байрлаж байгаагийн ачаар таны үг хэл, яриа ихээхэн үр дүнд хүрнэ. Мөн энэ гаригийн нөлөөгөөр таны аливааг сурах чадвар итгэмээргүй сайжирна.

Гэр бүл

Бархасбадь гаригийн нөлөөгөөр гэр бүлийн амьдрал тань аз жаргалтай байх болно.  Гэр бүлд тань шашны холбогдолтой юмуу ямар нэгэн сайхан зүйл тохиолдох магадлалтай. Ерөнхийдөө гэр бүлийн уур амьсгал эв найртай, тайван байх нь. Жилийн зарим үед аялал болох ажил хэргээр гэр бүлээсээ хол байх бололтой. Гэр бүлтэй холбоотой шийдвэр гаргахдаа нухацтай бодолцохгүй бол хэрэв нэг алдаа гаргавал жилийн туршид үр уршиг нь үргэлжилнэ.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн хувьд тийм ч сайн жил болохгүй нь. Бархасбадь гариг таныг эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Жилийн дунд үеэс эхлэн эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой биш, жижиг өвчнөөс үүдэх бололтой.

Хайр дурлал

Бархасбадь гаригийн нөлөөлөл таныг хайр дурлалын тал дээр ивээж,  сайхан санал хүлээн авах мөчийг даллаж байна. Шинээр хайр дурлалтай учрах боломж маш өндөр байна. Гэрлэх насанд хүрсэн нэгэн нь насны ханиа олж, сүй тавина. Харин гэр бүл болсон хосууд үр хүүхэдтэй болж, аз жаргалаар бялхана. Оны эхэнд Сугар гаригийн нөлөөгөөр хэрүүл маргаан гарч болзошгүй. Хэрэв түүнээс л сэргийлж чадвал 2013 он бүхэлдээ хайр сэтгэлийн тал дээр сайхан байх нь.

Ажил төрөл

Ажил төрөл сайхан бүтэх жил. Ажилдаа сайн үйлс бүтээж, амжилт гаргана. Мэдээж, зарим нэг саад бэрхшээл замд тань тулгарах ч  өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Бизнес болон ажил хэрэгт ахиц дэвшил гарна. Та зарим нэг чухал хүнтэй холбоо тогтоох юмуу Засгийн газарт байр суурьтай нэгтнээс тусламж авна. Гэхдээ зарим тохиолдолд туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор буруу шийдвэр гаргаж ч болзошгүй.  Бизнес аялал таны жилийн ажлын хөтөлбөрт багтсан байна. Хэрвээ бизнес эрхэлдэг бол өрсөлдөгч талаа ялна.

Мөнгө

Санхүү мөнгөний тал дээр маш сайн жил болох нь. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэх тул мөнгөө ахиухан хадгалах боломж гарна. Мөн дээр дурдсан Засгийн газрын хүнтэй холбоо тогтоосноор санхүү чинь үлэмж сайжирна. Орлого нэмэгдэхийн хамтаар зарим ашигтай гэрээ хийхээр байна. Оны эхээр мөнгөний ордын эзэн найм, дөрөвдүгээр ордод байрлах учир үл хөдлөх хөрөнгөтэй болох магадлалтай.
Мөнгөний эх үүсвэр нэмэгдэхээс гадна сугалаа, даатгал гэх мэт гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгөтэй болох магадлал өндөр байна. Хэрвээ хичээж зүтгэж чадвал мөнгөний урсгал таны амьдралыг ч өөрчлөх хүчтэй.

Ихрийн орд

Буд гаригийн шинжээр энэ ордны хүмүүс оюун ухааны хувь хүчирхэг хүмүүс. Ямар нэг хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарахад даван гарах хүчтэй. Ихрийн ордныхон их шооч, бас уян хатан зан чанартай байдаг. Тэд ажилсаг, асуудал бэрхшээлтэй тулгарахаас үл айдаг, энэ чанар нь  ч тэднийг амжилтад хөтөлдөг. Мөн маш сайн төлөвлөгч, зөвлөгч байж чаддаг. Тэд байгалиасаа ажилсаг, биеэ даасан, баяр хөөртэй хүмүүс байдаг бөгөөд мөнгөө төлөвлөгөөтэй зүйлд зарцуулдаг.

Гэр бүл

Гэр бүлийн тал дээр тийм ч сайхан дүр зураг харагдахгүй байна. Гэр бүлийн тань хэн нэгэн хүний бүдүүлэг авир таныг гомдоох нь. Зарим тохиолдолд түүнээс ч хэцүү зүйл тохиолдож болох ч тийм үед биеэ барьж байхыг сануулж байна. Гэр бүл гэлтгүй дотны найз нөхөд тань хүртэл дайсан болсон мэт санагдах, амлалтаасаа буцах, харилцаа нь тань дордох явдал гарч болзошгүй. Гэхдээ хэрвээ таны зүгээс хичээл зүтгэл гаргавал бүх зүйл сайхан болно гэж зурхайд буужээ.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн хувьд ч сайнгүй жил байх нь. Энэ нь эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч магадгүй гэсэн үг. Магадгүй эдийн засгийн асуудал юм уу өрсөлдөгчтэй холбоотой асуудал тархийг чинь гашилгаж, стресс үүсгэнэ. Эсвэл аян замд явж байгаад өвдөх эрсдэлтэй байгаа тул онцын чухал биш аялалд явахгүй байхыг зөвлөж байна. Хууль зүйн асуудалтай холбоотой маргаан эрүүл мэндэд тань муугаар нөлөөлж болзошгүй. Хоолны буруу зуршлаас үүдэж ходоод гэдэс өвдөх магадлалтай.

Хайр дурлал

Хайр сэтгэлийн тал дээр Бархасбадь гаригийн нөлөөгөөр таатай жил биш байх нь. Хайр сэтгэлийн асуудалдаа эв зүйгээр, уян хатан хандахгүй бол харилцаанд тань бэрхшээл стресс л нэмнэ. Хайртай хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй. Бас хайртай хүн тань худлаа хэлснийг олж мэдээд, сэтгэлээр унах явдал ч гарч мэднэ. Гэхдээ энэ бүхэн ард хоцорч, аз жаргалтайгаа учрах сайхан цаг мөч ч бас байгаа гэдгийг одод амлаж байна.

Ажил төрөл

Бүтээлч авьяас, оюун ухаан тань ажлын газартаа ил гарч чадахгүй байгаагаас ажлаа эцсийн шатанд нь хүргэхэд хэцүү байх болно гэж зурхайд буужээ. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Мөн бусдын өмнөөс ажиллах хэрэг ч гарч магадгүй. Хэрвээ ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол эхлээд үнэхээр хэрэгтэй, үнэ цэнэтэй байж чадах уу гэдгийг тунгааж үзээрэй. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол түүнийг дэмжих сурталчлах явдал аяндаа гарч ирнэ. Харин нийгмийн салбарт ажилладаг бол олны хүндлэл хүлээж, нэр төр олохоор байна. Гэхдээ жилийг ерөнхийд нь дүгнэвэл таны гаргасан хичээл зүтгэлтэй эн тэнцэхүйц үр дүн гарахгүй нь.

Мөнгө

Эдийн засгийн тал дээр таагүй жил. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Энэ мэт эдийн засгийн асуудал тайван байдлыг тань алдагдуулж, стресс үүсгэнэ. Мөн эрсдэлтэй зүйл хийхээс зайлсхий. Жишээлбэл, хэрэв та мөрийтэй тоглоом тоглох дуртай бол энэ жил мөрийцөөд хэрэггүй, эс тэгвэл том гарз гарна гэж одод сануулж байна. Гэхдээ зарим гэрээ хэлцлээс ашиг унац олох найдвар байна.

Мэлхийн орд

Мэлхийн ордныхон бол бүх ордны дотроос хамгийн азтай нь гэгддэг. Энэ ордныхон маш мэдрэмжтэй, сониуч, төрөлхөөсөө эцэж цуцахыг мэддэггүй. Гэр бүл, найз нөхөддөө зөвхөн өгөхийн төлөө төрсөн хүмүүс шиг байдаг. Энэ ордныхон бас их ухаантай, сэтгэл татам, хөдөлмөрч хүмүүс. Урлаг, ус, цэвэр ариун байдалд дуртай учраас ботаник, даавуу, будаа, сүү, цагаан метал зэрэгтэй холбоотой ажил төрөл эрхлэхэд тохиромжтой.

Гэр бүл

Бархасбадь гаригийн нөлөөгөөр таны ах дүүд аз жаргал авчирсан сайхан зүйл тохионо. Тэд танд тус дэм болох авч гэр бүлийн бусад гишүүдийн тухайд таагүй нөхцөл байдалтай байна. Гэр бүлийнхэн дунд үл ойлголцлоос үүдсэн асуудал гарч болзошгүй. Энэ байдлаас үүдээд таны эрүүл мэнд ч доройтож магадгүй.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн талаас харвал тийм ч таатай жил болохгүй. Таагүй үр дүн авчирсан харилцаа таныг ядрааж залхаах болно. Хэрэв ийм нөхцөлд орвол эрүүл мэндээ л анхаарахыг зөвлөж байна. Жолоо барих үедээ анхаарал болгоомжтой бай.

Хайр сэтгэл

Бархасбадь гаригийн нөлөөгөөр хайр сэтгэлийн тал дээр эерэг жил болох нь. Хэрвээ та одоо хүртэл хайр сэтгэлтэйгээ учраагүй бол энэ жил тэр гайхамшигтай зүйлийг хүртэж мэдрэх нь. Магадгүй бүр алс газраас, өөр улс орны хүнтэй ч танилцаж болохоор байна.  Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Мөн хайртай хосууд хамтдаа аялах дүр зураг бууж байна. Тэгвэл аль хэдийнэ хосоо олсон хүмүүсийн хувьд итгэлцлийн асуудлаас болж ширүүн маргаан хийж, харилцаагаа тасалж ч болзошгүй. Гэсэн ч таны хүлээж буй дараагийн харилцаа тань өмнөхөөс илүү сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлэх болно.

Ажил төрөл

Ажил төрөл, бизнесийн хувьд түншүүдийн харилцаа, тэр тусмаа гадаад харилцаа нэлээд бэхжиж батжина. Мөн шинэ үүрэг хариуцлага хүлээж авч болно. Гэхдээ Сугар болон Раху гаригийн хөдөлгөөний улмаас таны зарим хөдөлмөр үр дүнгээ өгөхгүй ч байж болзошгүй. Тиймээс маргаан мэтгэлцээнээс аль болох зайлсхийж явбал удирдлагаасаа зэм хүртэхгүй байх талтай. Ажлаа зүй зохисоор нь хийж, таагүй нөхцөл байдалд ухаалгаар шийдвэр гарга. Энэ онд таны ажлын нөхцөл байдал дээшилнэ. Шинэ өөрчлөлт танд шинэ үүрэг хариуцлага, түүнийг дагаад сөрөг талуудыг ч авчирч магадгүй юм.

Мөнгө

Таны мөнгөний эх үүсвэр энэ онд нэмэгдэнэ. Гэвч түүнийгээ төдийлэн  хурааж хуримтлуулж чадахгүй бололтой. Учир нь, мөнгө орж ирэхээс өмнө зарцуулах зүйлс аяндаа гарч ирээд байна. Гэр бүлийнхээ хүмүүст их хэмжээний мөнгө зарцуулах хэрэг гарч мэднэ. Эсвэл шинэ ажил төрөл эхлүүлэхээр хадгаламжаасаа мөнгө гаргаж ч мэдэхээр байна. Хэрвээ танд хуучны өр шир байсан бол энэ онд салж санаа амарна. Аялалд нэлээд мөнгө зарцуулах бололтой. Гэхдээ гэр бүлийн тань хүн юм уу бизнесийн түнш тань мөнгөө хэмнэхэд тань тус нэмэр болно.

Арслангийн орд

Гэр бүл

Гэр бүлийн хувьд 2013 он гайхалтай сайхан жил болно. Гэр бүлд тань шашны юм уу оюун санааны холбогдолтой сайхан үйл явдал тохионо. Гэр оронд амар амгалан, аз жаргалтай уур амьсгал бүрдсэн байна. Ах дүүс, эгч дүүсийн харилцаа батжиж, амьдрал ахуй ч дээшилнэ. Магадгүй алс хол суугаа төрөл садан, ах дүүгийндээ зочлон очиж, тасрах шахсан харилцаагаа сэргээн батжуулж баярлах болно. Гэр бүлийн бүхий л хүн тантай сайхан харьцах болно. Хэрвээ гэр бүлийнхэнтэй чинь холбоотой хуулийн ямар нэг асуудал байсан бол энэ онд шийдэгдэнэ.

Эрүүл мэнд

Энэ он эрүүл мэндийн хувьд ч эерэг сайхан жил гарч байна. Ялихгүй аар саар асуудлыг эс тооцвол эрүүл мэнд сайжрах жил болно. Өвчин туслаа ч маш хурдан эдгэрэх болно. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ жил эдгэрэх найдвар тун өндөр байна. Та зан төлөвөө өөрчлөхийн тулд аян замд гарах бололтой.

Хайр сэтгэл

Арслангийн ордныхны хувьд 2013 он хайр сэтгэлийн тал дээр ээлтэй сайхан жил болно. Гэхдээ та нөхцөл байдлыг хэтэрхий өөрийнхөөрөө хүчлэх хэрэггүй гэдгийг одод зөвлөж байна. Учир нь, ингэснээр харилцаа чинь муудаж магадгүй. Хамтрагчтайгаа хамт аялалд гарах боломж олон тохиолдоно. Аялал өөр улс оронд, шашин, оюун санааны чиглэлийнх байх бололтой. Хүүхэдтэй холбоотой тулгамдсан асуудал энэ онд гаргахгүй.

Ажил төрөл

Ажил мэргэжилтэй холбоотой нэгэн онцгой зүйлийг та хийж гүйцэтгэх нь. Таны ажлын чиглэл нэмэгдэж,  шинэ бизнест орох юмуу хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ. Энэ үедээ та ахмад настай, хүчирхэг хүмүүсийн хайр ивээл хүртэнэ. Бизнесийн аялалууд харагдаж байна. Замд тань өрсөлдөгчид гарч ирэх боловч төдийлэн нөлөө үзүүлж чадахгүй. Хүчтэй, зоригтой байх нь таныг бодлын самуурлаас аварч, хэцүү нөхцөл байдлаас гаргах болно. Нийгмийн статус, нэр хүнд тань өсөн нэмэгдэнэ.

Мөнгө

Жилийн туршид таны орлого ердийнхөөрөө сайн байна. Орлого тогтмол, хэвийн байх нь хадгаламжаа арвижуулахад нэмэр болно. Мөн хадгаламжаа ахиулахад гэр бүлийнхэн тань ч туслах болно. Олон улсаас орлогын шинэ эх үүсвэр  гарч ирж магадгүй. Энэ нь ч таны орлого нэмэгдэх шалтгаан болно. Хэрвээ таны мөнгө хаа нэгтээ гацсан бол багахаан хүчин чармайлт гаргахад л авч чадахаар байна. Тиймээс энэ ээлтэй үеийг ашиглаад авч чадахгүй байсан мөнгөө өөрийн болгоорой.

Охины орд

Гэр бүл

Гэр бүлийн амьдрал сайнтай, муутай л байх бололтой. Гэхдээ та гэр бүлийнхнээсээ дэмжлэг, тусыг нь харамгүй хүртэх болно. Танай гэр бүлийнхэн шашны аялал хийх бололтой. Энэ нь ч танай гэр бүлийн хэн нэгэнд үр өгөөжөө өгөх бололтой.  2013 онд танайх бүл нэмнэ. Хэрвээ танайхан өвөг дээдсийн эртний эд зүйлийг авах сан гэж хүсч байсан бол энэ жил биелэх боломжтой. Гэвч энэ нь танай гэр бүлийнхнийг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй, стресст ч оруулж мэднэ. Гэр бүлийн амгалан тайван бус байдал таныг хямраах бололтой.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн талаас энэ он таатай жил байх нь. Энэ таатай үеийг ашиглаад та оюун ухаанаа төвлөрүүлэх, бясалгах, иогоор хичээллэхэд анхаарвал биеэ эрүүл хэвээр нь хадгалж явахад тустай. Жилийн зарим үед гэр бүлийн асуудал таны стресст оруулж, ядрааж магадгүй юм. Мөн эцэг эхийнхээ бие, эрүүл мэндэд санаа тавих нь чухал гэдгийг одод сануулж байна. Магадгүй нүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.

Хайр сэтгэл

Хайр сэтгэлийн тал дээр ч 2013 он ивээлтэй жил байх ажээ. Хайр сэтгэлээр дутаж байсан хүмүүс энэ онд хайрын адис хүртэнэ. Хэрэв та гэрлэх насанд хүрсэн бол оны эхээр сүй  тавих юмуу гэрлэх магадлалтай. Мөн таны гэрлэх хүн сэтгэлд зохицсон сайхан хүн байх болно гэж зурхайд буусан байна. Харин та гэр бүлтэй, бас хүүхэдтэй холбоотой асуудал таныг зовоож байгаа бол энэ он тэр бүхнийг арилгаж, сэтгэлийн зовлонгоос салгана. Хань нөхөртэйгөө хамтдаа аян замд гарах боломж тохионо.

Ажил төрөл

Ажил төрлийн тухайд өөдөө, уруу холимог жил болно. Бархасбадь гаригийн ивээлээр зарим тохиолдолд та амжилт ололт олж, хүндлэл хүлээнэ. Мөн таны ажилд хэн нэг туршлагатай хүн шинэ арга зам зааж өгнө. Энэ нь танд томоохон дэмжлэг болж, ажлаа гүйцэтгэхэд тань туслана.   Бизнестэй холбоотой урт хугацааны аялал үр дүнтэй, ашигтай байх болно. Харин Сугар гаригийн нөлөөгөөр өдөр тутмын ажлын дэглэмд бэрхшээл тулгарах бололтой. Хэрэв та бизнес эрхэлдэг бол өөр бусад компанитай хамтарсан компани байгуулахаас зайлсхий.  Хэрэв аль хэдийнэ ийм гэрээ хэлцэл хийсэн бол эрсдэлтэй тулгарахаас сэрэмжилж, бичиг баримтаа сайн хянах хэрэгтэй.

Мөнгө

Мөнгө тогтмол орж ирэх урсгалыг саатуулах саад бэрхшээл гарч болзошгүй. Гэхдээ төсөөлж байгаагүй, урьдчилан төлөвлөөгүй мөнгө орж ирэх болно. Хэрвээ та ямар нэгэн зүйл авахаар хүсч хүлээж байсан бол энэ онд авна. Гэхдээ энэ онд шинэ бизнест их хэмжээгээр хөрөнгө оруулахаас зайлсхий. Хэрвээ үнэхээр чухал шаардлагатай бол болгоомжтой байх хэрэгтэй шүү.


Жинлүүрийн орд


Гэр бүл

2013 он гэр бүлийн хувьд тийм ч таатай жил биш байна. Тэгэхээр гэр бүлтэй холбоотой шийдвэрээ сайн бодолцож, болгоомжтой гаргах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй гэр бүлийн тань зарим хүн хачин ааш авир гаргаж магадгүй. Мөн найзууд юм уу төрөл төрөгсдийн хүмүүс үгнээсээ буцаж ч мэднэ. Үл ойлголцлоос болж гэр бүлийнхээ хэн нэг эмэгтэйтэй муудалцаж магадгүй юм. Тиймээс өөрийгөө хянаж, янз бүрийн зуршлаа хаях гэж хичээх хэрэгтэй.

Эрүүл мэнд

Энэ он эрүүл мэндийн хувьд эерэг бус жил болох нь. Сугар гаригийн нөлөөгөөр эрүүл мэндэд асуудал гарна гэж зурхайд буусан байна. Тиймээс жижиг гэлтгүй аливаа өвчнийг эртхэн эмчид үзүүлж, эмнүүлж байх хэрэгтэй. Эрүүл мэндээс гадна оюун санааны хувьд амгалан тайван байдал дутагдаж мэднэ. Энэ нь ч эрүүл мэндэд нөлөөлөх бололтой. Мөн төрөл төрөгсдийнхөө эрүүл мэндэд тавих анхаарал халамж нэмэгдэнэ.

Хайр сэтгэл

Жинлүүрийн ордныхныг 2013 он хайрын тэнгэрээр ивээнэ гэж хэлж чадахгүй нь. Учир нь, хосуудын хувьд нэгэндээ хууртах, худлаа хэлэх тохиолдол гарна. Үүнээс үүдсэн хэрүүл маргаан харилцааг сэвтүүлэхээр байна. Мөн хосоо олоогүй хүмүүсийн хувьд ч эсрэг хүйстэнтэй харилцах харилцаа тийм ч таатай байхгүй нь. Гэхдээ яаран шийдвэр гаргаж, харилцаагаа төгсгөх зэрэг нь бүх зүйлийг урвуугаар эргүүлэх талтай учир болгоомжтой бай гэж одод зөвлөж байна. Нүдээ нээж яв. Хайртай хүнээ халамжилж, хамт бай.

Ажил төрөл

Ажлын газарт зөрчил маргаан үүсч магадгүй. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол туршлагатай хүмүүсээс зөвлөмж зөвлөгөө аваарай. Хэрвээ хэн нэгэнтэй хамтарч ажилладаг бол түншдээ сэтгэл дундуур байх үе гарч магадгүй. Тэр тусмаа хэрвээ түнш тань эмэгтэй хүн бол байдал бүр муугаар ч эргэж болзошгүй. Энэ он эрсдэл хийх жил биш гэж одод сануулж байна.
Маш амар хялбараар орж ирж байгаа мөнгөний урсгалыг сайн харж хянаж байх хэрэгтэй. Үгүй бол худал хуурамч явдалд өртөх магадлал байна. Бизнес эрхэлдэг бол ашиггүй аяллаас зайлсхий. Аян замаас ашиг олох магадлал харагдахгүй байна.

Мөнгө

Энэ онд мөнгө тогтмол орж ирэхгүй. Гэхдээ үе үе олдоно. Эрсдэлтэй зүйлд хөрөнгөө зарцуулвал мөнгө чинь гацах аюултай тул аливаа зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол болгоомжтой, хянуур бай. 2013 он эрсдэл хийх жил биш гэдгийг дахин сануулъя. Тэгэхээр үлгэрт бус бодит байдалд итгэж, бусдын гоё сайхан үгэнд автахгүй байх хэрэгтэй. Мөнгөө оруулчихаад гаргаж авч чадахгүй, гацаах явдлаас сэргийл.


Хилэнцийн орд

Гэр бүл

Хилэнцийн ордныхны хувьд гэр бүлийн тал дээр 2013 он холимог жил байх нь. Жилийн эхэн үеэр гэр бүлийн уур амьсгал, орчин тайван, тогтуун, эв нийцтэй байх болно. Гэр бүлийн тань хүсч байсан зүйл бүрэн биелнэ. Тэд таныг хүндэлж хайрлах болно. Гэвч Сугар гаригийн нөлөөгөөр жилийн хоёрдугаар хагаст таны оюун санааны тайван байдалд өөрчлөлт гарна. Тэр нь танай гэр бүлийн хэн нэгний эрүүл мэндийн асуудлаас шалтгаалах бололтой. Мөн гэр бүлийнхний дэмжлэг үгүй болсон мэт санагдана. Гэвч эцэстээ энэ бүхэн арилж, бүх зүйл хэвэндээ орно.

Эрүүл мэнд

Эрүүл мэнд тань оны эхэнд хэвийн сайн байна. Хэрвээ ямар нэг өвчин туслаа гэхэд тун хурдан эдгэрэх болно. Гэвч Сугар гаригийн нөлөөгөөр эрч хүч, энерги чинь алга болсон мэт санагдаж магадгүй. Тэр нь зөвхөн та өөрөө ямар ч хэрэггүй ажил төрөл гүйцэтгэж, өөртөө төвөг удсанаас үүсэх болно. Тэгэхээр иймэрхүү зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Мөн шаардлагагүй аялал зугаалгаас үүдэн бие хямарч болзошгүй. Гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаар.

Хайр сэтгэл

Оны эхний хагаст хайр дурлал бүтэмжтэй сайхан байна. Гэрлэх насанд хүрсэн хилэнцийнхэн энэ онд хуримын зар дуулгаж магадгүй. Сүй тавьж, гэр бүл болоход яг тохирсон сайхан ажил гэж зурхайд бууж байна. Гэрлэсэн хүмүүсийн хувьд ч нөхцөл байдал сайхан байх нь. Хань ижилтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэн амар тайван байх болно. Гэр бүлийнхээ хүнтэй хамт аялал зугаалгаар явах төлөвлөгөө ч харагдаж байна. Ирэх оны эхний хагас жил бол гэр бүл, хайр сэтгэлийн тал дээр хүсэл бодол тань биелэх  цаг хугацаа ажээ. Гэвч жилийн сүүлийн хагаст анхаарал болгоомж шаардаж байна. Нэр төр  сэвтүүлэх явдал гарч болзошгүй.

Ажил төрөл

Ажил төрөл, карьерын хувьд 2013 он таатай жил болно. Од гаригс ивээлээ хайрлаж буй учраас оны эхний хагаст ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Таны хамгийн их хүсэн хүлээж байсан бизнес аялал энэ жил тохиох болно. Туршлагатай хүмүүстэй тогтоосон холбоо харилцаа ч сайжирна. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол боломж бүр өндөр тохионо. Мөн та салбар бүрээс хүндлэл хүлээж чадна. Харин өрсөлдөгчид тань таны нэр хүндийг унагах гэж оролдох болно. Оны хоёрдугаар хагаст ажил төрлөө юм уу байшин саваа өөрчилж магадгүй.

Мөнгө

Мөнгөний тухайд ирэх он дундуур дүүрэн байх нь. Гэхдээ танд мөнгөтэй холбоотой тулгамдсан бэрхшээл тохиолдохгүй. Хэрвээ та хаа нэгтэйгээс мөнгөө авч чадахгүй байгаа бол энэ онд багахан хүчин чармайлтаар түүнийгээ авч чадна. Мөнгөтэй холбоотой аялалаас багагүй ашиг хүртэнэ. Гэхдээ мөнгөө өвчтэй нэгэнд зориулах юм уу эсвэл зээлэх нь байна. Хэрэв та гэр бүлтэй бол хадмын талаасаа санхүүгийн тус дэм хүртэнэ. Гэсэн ч энэ онд зарлага тань орлогоосоо давсаар байх нь.

Нумын орд

Гэр бүл

Нумын ордныхон 2013 онд гэр бүлийнхэндээ төдийлэн санаа зовох зүйлгүй, ерөнхийдөө сайхан байх нь. Гэхдээ оны эхээр гэр бүлийн хэн нэгэн өвдөж, бага зэрэг санаа зовоож магадгүй. Гэхдээ та ойр дотныхоо төрлийн хүнээс сайн мэдээ сонсох болно. Гэр бүлийн маргаан төгсгөл болж, тэд танд сайхнаар хандах болно. Найз нөхөд тань танд тус хүргэнэ.

Эрүүл мэнд

Оны эхээр таны бие өвдөж магадгүй. Энэ нь биеийн хүчний чадавхийг сулруулна. Мөн хэрэггүй аялалд гарснаар өөрийгөө ядрааж болзошгүй. Ходоод гэдэстэй холбоотой өвчин таны санааг зовоож магадгүй учир хоолны зуршилдаа анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ оны дунд үеэс эхлэн байдал сайжирна. Эрүүл мэнд ч сайн байна. Харин гэр бүлийн хүн өвдөж магадгүй.

Хайр сэтгэл

Хайр сэтгэлийн тухайд төдийлэн таатай бус үр дүн гарна. Таны уян хатан бус байдал харилцааг тань сүйтгэж магадгүй байна. Тэгэхээр хайр сэтгэлийн харилцаандаа уян хатан, ухаалаг хандахыг зөвлөж байна. Мөн та хайртай хүнийхээ, өөрийнхөө ч нэр хүндийг бодож, үйлдлээ хянаж байх хэрэгтэй. Оны эхээр ийм байх боловч харин оны дунд үеэс хайр сэтгэлийн харилцаа сайхан болж ирнэ. Дурлалт хүнтэйгээ зугаатай сайхнаар цагийг өнгөрүүлнэ. Гэр бүлийн амьдрал зохиох насанд хүрсэн нэгний хувьд хайр дурлал цэцэглэх болно. Гэрлэсэн хосуудын хувьд ч таатай сайхан байна.

Ажил төрөл

Сугар гаригийн нөлөөгөөр оны эхэн үед жижиг сажиг ажил хүртэл төвөгтэй хүнд мэт санагдана. Үр дүнд хүрэхийн тулд илүү шургуу ажиллах шаардлага гарна. Ажил дээрх нөхцөл байдал  муудах боловч та удалгүй хяналтдаа авч чадна. Тан шинэ ажил санаачлан хийх бололтой. Үүнд найз нөхөд, төрөл төрөгсөд тань туслах болно. Энэ үед та бизнесээс ашиг хүртэх болно. Орлого өндөр хэмжээгээр өснө. Мөн чухал хүнтэй холбоо харилцаа тогтоохоор байна.  Харин та олон давхар үүрэг хүлээж, олон ажил хийхээс зайлсхийгээрэй. Мөн ажилдээ тэвчээр хүлээцтэй хандахыг анхааруулж байна.

Мөнгө

Энэ он мөнгөний тухайд аз жаргалтай ч гэж хэлж болохоор үе. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Гэвч оны эхэнд бол мөнгө олохын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Гэхдээ таны бүх хүсэл, бодол биелэх болно.  Хэрвээ бизнес эрхэлдэг бол худалдаа бизнесийн орлого сайжирна. Харин томоохон зүйлд хөрөнгө оруулахгүй болгоомжтой байгаарай.

Матрын орд

Гэр бүл

2013 он гэр бүлийн тухайд таагүй жил болох нь. Гэр бүлтэйгээ зайлшгүй ойлголцох шаардлагатай асуудал гарна. Ихэнхдээ таны сэтгэлийг гонсойлгосон үе гарна. Гэртээ жижиг асуудлаас болж муухай асуудалд орооцолдож магадгүй. Гэр бүлийн хүний эрүүл мэнд болон таарамжгүй байдлаас аз жаргалгүй мэт санагдах үе ч гарах бололтой.

Эрүүл мэнд

Оны эхний хагас эрүүл мэндийн тухайд таатай сайн байх болно. Улирлын чанартай өөрчлөлтүүдийг эс тооцвол эрүүл мэндэд ноцтой асуудал гарахгүй. Харин эхнэр юм уу нөхрийн тань эрүүл мэнд санаа зовоох асуудал гарч магадгүй. Оны хоёрдугаар хагасаас та өөрөө эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй ба жолоо барихдаа болгоомжтой байж осол аваараас сэргийлээрэй. Ажилтай холбоотой нөхцөл байдал таныг ядрааж магадгүй. Үүнээс бусдаар бол эрүүл мэндийн талаар санаа зовоох асуудал гарахгүй.

Хайр сэтгэл

Бархасбадь гаригийн нөлөөгөөр энэ жил хайр сэтгэлийн тал дээр таатай сайхан байх болно. Та баян чинээлэг, элит нэгэнтэй холбоо харилцаа тогтоох магадгүй. Гэхдээ шинэ хайр дурлалтай учирсан гээд хуучнаа үл тоож болохгүй. Харин аль хэдийнэ хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй.  Матрын ордныхны хувьд энэ онд гэрлэх, хуримаа хийх магадлал өндөр байна.

Ажил төрөл

Энэ он таны ажил төрлийн хувьд туйлын таатай, бүтэмжтэй жил болно. Өөртөө итгэлтэй байдал тань ялалтыг өөрийн гарт авчрах болно. Тан олны хүндлэл хүлээж, нэр хүнд олно. Бизнес, худалдаа арилжаа танд ашиг авчирна. Гэхдээ түүний төлөө та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Зарим ажлын үр дүнг  харахын тулд төлөвлөснөөс бага зэрэг удаа хүлээх хэрэг гарч мэднэ. Томоохон өөрчлөлт хийхээс зайлсхийж, тэвчээртэй бай. Энэ онд та болон таны удирдах албаны хүмүүс, түүгээр зогсохгүй, хүчирхэг эрх мэдэлтэй хүмүүстэй тогтоох холбоо харилцаа сайжирч, карьерт тань ахиц гарна. Хэрвээ төлөвлөсөн бизнес аялалаа хийж чадвал хязгааргүй их ашиг таны өмнөх зам дээр бэлэн байна. Харин үйлчилгээний албанд ажилладаг хүмүүсийн тухайн энэ цаг үе тийм ч таатай сайхан биш байна.

Мөнгө

Таны мөнгөний эх үүсвэр энэ онд нэмэгдэж, цааш нь хурааж хуримтуулах боломж их гарна. Хэрвээ бүр хуучны өр шир байгаа бол энэ онд дарж санаа амарна. Худалдаа арилжаа, бизнес танд ахиухан мөнгө хуримтлуулах боломж олгоно. Аялал жуулчлалтай холбоотой ажил төрөл эрхэлдэг хүмүүс орлого сайн олно. Гэхдээ харин мөнгөө үл хөдлөх хөрөнгө, газар гэх мэт зүйлд хөрөнгө оруулахдаа болгоожтой, тооцоотой байх хэрэгтэй. Мөн томоохон төсөлд хөрөнгө оруулахад таатай үе биш.

Бумбын орд

Гэр бүл

Гэр бүлийн тухай 2013 он бумбын ордныхонд таатай жил болно. Гэр бүлд тань аз жаргал, амгалан тайван байдал ноёлоно. Гэр бүлийнхэн тань танд талархалтай хандах болно. Гэхдээ энэ бол оны эхний хагасын дүр зураг. Харин хоёрдугаар хагаст эцэг эхтэйгээ тааруухан харилцах явдал гарч магадгүй нь. Хэрвээ гэр бүлийн маргаан гарвал бусдыг шүүхээсээ өмнө өөрийгөө авч үзэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа ямар нэг баримт баталгаа олох гэсний хэрэггүй. Учир нь, энэ нь таны гэр бүлийнхэндээ итгэх итгэл, хайранд сэв суулгаж болзошгүй.

Эрүүл мэнд

Бумбын ордныхон энэ онд эрүүл мэндээр алзахгүй. Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, иогоор хичээллэвэл тустай.

Хайр сэтгэл

Хайр сэтгэлийн тухайд сайн, муу мэдээ хосолсон жил болох нь. Оны эхний хэдэн сард хайр сэтгэлийн харилцаагаа тасалж ч мэднэ. Хайртай хүн тань таныг уурлуулж, гомдоох бололтой. Гэхдээ түүнийгээ хүчлэн өөрөөсөө түлхэх хэрэггүй. Учир нь, оны хагасаас эхлэн байдал сайжирна. Ганц бие хүмүүс хуучны танилтайгаа хайр сэтгэлийн холбоотой болж магадгүй.

Ажил төрөл

Ажил төрөл, бизнесийн хувьд сайн жил гарна. Та туршлагатай хүмүүс, зарим нэг бизнесмэнтэй уулзсанаар ажлын ур чадвар өссөнийг анзаарах болно. Засгийн газрын түвшний юм уу өндөр албан тушаалын хүн танд тусласнаар ажлаас олох орлого тань нэмэгдэнэ. Зарим өрсөлдөгч тань саад бэрхшээл учруулж магадгүй. Гэхдээ та зорилгоосоо буцахгүй. Зорьсон ажлаа ч бүтээж, үүргээ гүйцэтгэх болно.

Мөнгө

Энэ онд таны орлого тогтмол байна. Гэхдээ орлого зарлага тань тэнцэхгүй ч байж мэднэ. Учир нь, та энэ онд үл хөдлөх хөрөнгө худалдан авах бололтой. Мөн шинэ бизнес, шинэ худалдаа наймаа эхлэхийн тулд мөнгө зарцуулах явдал гарна. Орлогын шинэ эх үүсвэр нээгдэнэ. Гэнэтийн ашиг олсноор санхүүгийн нөхцөл байдлаа дээшлүүлэх явдал ч гарч магадгүй.

Загасны орд

Гэр бүл

Энэ он гэр бүлийн хувьд таатай жил болно гэж хэлж болохгүй нь. Тиймээс гэр бүлдээ аль болох анхаарал халамж тавьж байхыг одод санууллаа. Хэрвээ та гэр бүлийнхээ хангамж, амьдрах нөхцлийг сайжруулахаар төлөвлөсөн бол тэр зүйл тань бүтнэ. Гэхдээ тэглээ гээд сайшаал магтаал хүртэхгүй. Таны найз нөхөд, эсвэл дэмжигчид тань үгээ өөрчилж магадгүй. Тиймээс бие даасан байдал таны хувьд чухал байх болно. Энэ бүх асуудал оюун санааг тайван бус болгоно.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн талаас энэ он эерэг бус байна. Та ялихгүй өвчин туссан ч асуудал үүсгэж мэднэ. Арьс, цустай холбоотой өвчин хүндэрч болзошгүй. Мөн ходоодтой холбоотой өвчлөл таны эрүүл мэндэд нөлөөлөх учраас хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Мөн юу гэдэг нь мэдэгдэхгүй тодорхойгүй нөхцөл байдал асуудал үүсгэнэ.

Хайр сэтгэл

Хайр сэтгэлийн тухайд ч төдийлэн ээлтэй биш жил байх бололтой. Таны хувьд хоёр завин дээр зэрэг хөлөө тавих хэрэггүй гэж одод зөвлөж байна. Зөв шийдвэр гаргахын тулд тэвчээртэй, тайван бай. Хэрвээ өмнө нь хөнгөхөн харилцаа үүсгэж байсан бол энэ эргээд тань дээр бууж магадгүй байна. Аливаа үгийг хэлэхээсээ өмнө тунгаан бодож бай. Эс тэгвэл найз нөхөд тань зайгаа барьж эхлэх нь байна. Гэрлэсэн хосуудын хувьд амьдрал тайван сайн байх болно.

Ажил төрөл

Ажил төрөлд таатай бус жил. Таны ажил хэрэг юмуу бизнес эзний эсвэл хэн нэг хүчирхэг хүний нөлөөгөөр саад бэрхшээлтэй тулгарна. Худалдаа арилжаа муудна. Өглөг, авлагад ч нөлөөлнө. Ажилтай холбоотой асуудал бэрхшээлүүд таныг хүрээлэх болно. Ийм үед шинэ ажлын тухай бодохын ч хэрэггүй. Эдгээр асуудлаас үүдэн өөртөө итгэх итгэл тань алга болно. Аялал ч төдий л тусаа өгөхгүй учир яваад хэрэггүй.

Мөнгө

Оны эхээр санхүүгийн нөхцөл байдал муудсан нь орлогод тань нөлөөлнө. Шинэ ажил төрөл эхлэх, хөрөнгө оруулах зэргээс зайлсхий. Үгүй бол мөнгө урсаад алга болно. Гэхдээ жилийн аль нэг үед урьдчилан таамаглаж төсөөлөөгүй мөнгө олох болно. Эртний өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн өмч хөрөнгө авах найдлага байдаг бол түүнийгээ энэ онд авна. Хэрвээ мөрийтэй тоглоом юм уу азын сугалаагаар мөнгө хожсон бол түүгээрээ хөрөнгө оруулах хэрэггүй.


www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих