Баярын өдрүүдэд 19- н эмэгтэй эрүүлжүүлэгджээ

ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид шинэ жилийн баярын өдрүүдэд албаны бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг чангатгах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг авч нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, гудамж талбай, олон нийтийн арга хэмжээнд цагдаагийн эргүүлийг уртасгасан цагаар ажиллуулж, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдэл хүчээр ажиллуулж байна.

2012 оны 12-р сарын 29-31-ний өдрүүдэд Нийслэл хотод архидан согтуурч хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг 2 /Баянзүрх дүүрэгт/, танхайрах гэмт хэрэг 28, дээрмийн гэмт хэрэг 6, хулгайн гэмт хэрэг 42 гарч,  халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байраар 556  хүн үйлчлүүлснээс 19 нь эмэгтэй хүн байжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 11 аж ахуй нэгж, байгууллага, зөвшөөрөл авч НЦГ, НОБГ-ын алба хаагчид болон мэргэжлийн байгууллагын  мэргэжилтнүүдийг оролцуулан 2012 оны 12-р сарын 31-ний шөнө салют пиротехникийн хэрэгслийг буудуулсан байна.

Цагдааагийн байгууллагад одоогийн байдлаар ямар нэгэн салют, пиротехникийн хэрэгсэлд гэмтсэн, хохирсон дуудлага мэдээлэл ирээгүй байна.

new.mn
Иймд цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэнд гэмт халдлагад өртөх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, гэмт халдлага, ослоос  урьдчилан сэргийлэхийг  сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих