Н.Энхбаярын бие муу байгаа гэнэ

Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг Зайсангийн Хорих 401 дүгээр анги руу шилжүүлснээс хойш бараг хоёр долоо хонож буй. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  түүний бие нь муудаж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч, тус анги руу явсан. Өмгөөлөгч Д.Оюунбилэгийнх нь хэлж байгаагаар бол Н.Энхбаярыг Зайсангийн хорих ангийн харьяа эмнэлэгт эмчлэх бололцоогүй, нарийн мэргэжлийн эмч нарын туслалцаатайгаар эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Түүгээр ч зогсохгүй Н.Энхбаяр нь хүнд өвчтэй болсон тул Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, жирийн иргэний нэгэн адил эмчлүүлэх тэр бололцоог олгох ёстой. Үүний тулд Хууль зүйн сайдтай зөвшилцөж дээрх шийдвэрийг гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Одоогоор Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх шийдвэрийг холбогдох албан тушаалтнуудаас хараахан гаргаагүй байгаа юм.

Л.Чулуун

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих