Булганд хоёр удаа газар хөдөлжээ

Булган аймгийн Сайхан суманд газар хөдөлжээ. Газар хөдлөлт сумын төвөөс зүүн хойшоо 21 км-т “Бөөрийн хөл” гэдэг газар 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 27 мин 27 секундэд болсон байна. Газар хөдлөлт хоёр удаа давтагдсан бөгөөд эхнийх нь 2,7 магнитутын хүчтэй байсан бол 10 цаг 08 мин 56 секундийнх нь  3,42 магнитудын хүчтэй байжээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учираагүй талаар албаны хүмүүс мэдээллээ.

Н.Батаа


URL:

Сэтгэгдэл бичих