Кристен Стюарт сэтгүүлчдийг харвахаар чавх халаасалж явах болжээ

“Харуй бүрий” цуврал киноны Белла Своны дүрээр дэлхийн хэмжээний од болсон жүжигчин бүсгүй Кристен Стюарт Зул сарын баярын маргааш гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар оджээ. Сэтгүүлчид болоод папараццчид түүнийг алдалгүй мөшгисөөр зорьсон газар нь хамт очихдоо нэг зүйлийг хараад ихэд гайхширч, басхүү олзуурхжээ. Улаан өнгийн машинаасаа буухдаа Кристен жинсэн шортынхоо арын халаасанд чавх хийчихсэн байгаа нь үзэгджээ. Хэвлэлийнхэн энэхүү чавхыг даварсан сэтгүүлч, папараццчдад хариу барихын тулд авч яваа “хүйтэн зэвсэг” гэж үзэж буйгаа бичсэн байна. Тиймээс жүжигчин бүсгүй рүү тэгтлээ ойртож зураг авахгүй байхыг папараццчдад сануулаад авчээ.

new mn


URL:

Сэтгэгдэл бичих