Н.Энхбаяр ухаан алджээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт биеийн байдал нь муудсанаас болж, ухаан алдаж унажээ. Уг нь ЭМЯ-наас эмч нарын баг томилогдсон ч тэрээр эмчилгээгээ хийлгэхгүй байгаа юм байна. Учир нь тэрээр өөрийг нь хорьсон хэмээн эмчилгээ хийлгэхгүй гүрийсээр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр ШШГЕГ-ынхан “Энэ хүний биеийн байдал тааруу байна. Ухаан алдаж унасан нь аюулд оруулах эрсдэлтэй. Гэнэт гэнэт ингэж бие нь муудаад байгаа нь аюултай. Тиймээс эмнэлэг рүү шилжүүлэх хүсэлттэй байна” гэжээ. Гэвч Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат үүнийг эсэргүүцэж байгаа юм байна. Юутай ч Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаар болсон ч намынхан нь эсэргүүцсэнээр өлсгөлөн зарлаагүй. Тиймээс эмчилгээгээ хийлгэхгүй хэмээн гүрийсээр байгаа билээ.
Б.Золбоо
URL: