Хятадууд талийгаачдадаа зориулан ”интернет сүлжээнд оршуулгын хуудас” нээжээ
Маргааш ханш нээх өдөр тохиож байгаа. Энэ өдөр Хятадууд өвөг дээдэс, бурхан бологсдоо дурсан санагалздаг өдөр гэнэ. 4-р сарын 3-аас эхлэн Хятадын олон газарт ханшны өдрөөр дээдсийнхээ бунханд хүндэтгэл үзүүлэх холбогдох арга хэмжээ өргөнөөр өрнөж, сүлжээн дээр дээдэстээ хүндэтгэл үзүүлэн бунханыг нь янзалж, оршин суугчдын хорооллынхон нийтээрээ тахих, хөгжмөөр тахих, амьд цэцэг өргөж тахих зэрэг тахилгын олон арга хэлбэр гарах болжээ.
Тэр бүү хэл “интернет сүлжээнд оршуулгын хуудас нээх” зэрэг шинэ арга барилаар бурхан болсон хүмүүстээ хүндэтгэл үзүүлж байгаагаас гадна “Ханшны өдрийн блог” ч нээгдсэн байна.
Ү Ханьд Лүн Дү компани 2006 оноос эхлэн гол мөрөн дээр ханшны тахилгын тусгай хөлөг онгоц ажиллуулж, бурхан бологсдийн гэр бүлийнхэн, найз нөхөд уг онгоцоор Хөх мөрөн, Хань Жян мөрний уулзарт очиж, дурсан санасан сэтгэлгээ илэрхийлсэн удвал цэцгээ мөрөн рүү цацан бурхан бологсоддоо хүндэтгэл илэрхийлдэг байна.
Зан үйл судлаачийн үзэж байгаагаар, талийгаачдаа амьд цэцэг өргөх нь цаас шатаадаг уламжлалт заншлыг аажмаар орлож байна. Энэ нь хүмүүс ханшны өдрөөр хүндэтгэл үзүүлэхдээ байгальд халгүй, эрүүл мэндэд тустай, соёлтой боловсон байхыг эрхэмлэдэг болсныг харуулж байгаа аж.
С.Намар
“Гүрэн”
URL: