Иракт 373 сэтгүүлч амиа алдав

Иракийн сэтгүүлчдийн холбоо 29-ний өдөр тайлан гаргахдаа, 2003 онд Иракийн дайн гарснаас хойш Иракт дайны үймээн, хүчирхийлэлд нийт 373 сэтгүүлч амь насаа алдав гэжээ.
Тайланд тэмдэглэхдээ, “Сэтгүүлчид рүү чиглэсэн дайралт зогсоогүй байгаа нь хэвлэл мэдээллийнхэн Иракт байх нь мөн л аюултай байгааг харуулж байна ” гэжээ.

Иракийн аюулгүй байдлыг сахиулах цэрэг армийн хүч хүрэлцдэггүй учраас, сэтгүүлчдийн амийг хороосон алуурчид болон зохион байгуулагчид нь хуулиас гадуур байж, Ирак дахь сэтгүүлчдийн аюулгүй байдал хүмүүсийн сэтгэлийг зовоож байна гэж тайланд тэмдэглэжээ.

Иракийн хуулийн байгууллагын бүртгэлээр, тус улсад энэ жил сэтгүүлчийг нууцаар хороох, хууль бусаар баривчлах, эрх чөлөөнд нь халдах зэрэг 16 гэмт хэрэг гарчээ.

\Сарантуяа орчуулав.\

china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих