Хятадад интернэтэд жинхэнэ нэрээр бүртгүүлэхийг шаардаж байна

Вашингтон. /Америкийн дуу хоолой/.

Хятад улс интернэт хэрэглэгчдийг нийгмийн сүлжээнд жинхэнэ нэрээрээ бүртгүүлэхийг шаардах бололтой гэж тус улсын үндэсний сувгаар мэдээллээ.

Хэрэглэгчдийг засгийн газраас олгосон үнэмлэх дээр бичигдсэн нэрээрээ заасан сүлжээнд бүртгүүлэх хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ гэж тус улсын хэвлэлүүдээр мэдээлж байна. “Энэ хуулиар хүмүүсийн эрх ашгийг хамгаална” гэж Коммунист намын төлөөлөгч хэлжээ.

Хэрэглэгчид энэ хуулийг хүмүүст нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг ховор олгодог оронд тодорхой нэргүй хэрэглэгчдийн бүдүүлэг санал сэтгэгдлийг дарах зорилготой гэж үзэж байгаа аж. Авлига авсан хүмүүсийг илчлэхээс сэргийлэх арга ч гэж зарим хэрэглэгч тодорхойлж байна.

Энэ хууль одоогийн хоригоос хэрхэн ялгагдах нь тодорхойгүй байгаа юм. Энэ жилээс “Вейбо” блогийн хэрэглэгчдэд засгийн газраас заавал албан ёсны нэрээрээ бүртгүүлэх шаардлага тавьж байгаа билээ.

Хятадын интернэт хэрэглэгчид урт хугацааны турш хүний эрх зэрэг улс төрийн эмзэг сэдвийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ нарийн шалгууртай тулгардаг. Мөн тус улсад гадаадын нэртэй Facebook, Twitter, YouTube цахим хуудсуудад нэвтрэхийг хориглодог юм.

Л.Урангуа

Эх сурвалж: Монцамж агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих