Н.Энхбаярын бие муудлаа

Зайсан дахь Хорих анги руу шилжиж очоод долоо хонож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын бие өнөөдөр мууджээ. Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллээр Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг томилогдон Зайсангийн хорих анги руу явсан байна.

Өнгөрсөн хугацаанд клиникийн нэгдсэн 2-р эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан түүнийг энэ сарын 21-нд Зайсан дахь дамжин өнгөрүүлэх 401 дүгээр ангид шилжүүлсэн юм. Түүний өмгөөлөгч болон намынхан нь Н.Энхбаярын бие муу байгаа учир эмнэлгээс шилжүүлж болохгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан. Харин одоо мөн л намынх нь зүгээс Н.Энхбаярын биеийн байдал эрс муудлаа гэсэн мэдээллийг гаргалаа.


URL:

Сэтгэгдэл бичих