Ш.Сайхансамбуу “Муухай” болчих вий дээ
УИХ-ын гишvvн Ш.Сайхансамбуугийн охин, хvv хоёр элдэв янзын сенсааци тарьж, нийгмийг vе vе шуугиулаад авдаг. Энэ удаа эрхэм гишvvн маань єєрєє нийгмийг бvхэлд нь цочроох алхмыг хийгч нэгэн болж чадна гэдгээ харуулах шаардлага тулгараад байна. Учир нь Ш.Сайхансамбуу гишvvн энэ оны гуравдугаар сарын 14-ний єдрийн “Єглєєний сонин”-д “Авлига єгч байсан нєхєдтэйгээ зэрэгцээд л сууж байна” гэсэн гарчигтай ярилцлага єгсєн нь нийтэд хvрсэн билээ. Уг ярилцлагад:
-Бизнес эрхэлдэг хvмvvс хээл хахууль авагчидтай илvv ойр байдаг байх л даа?
-Тэгэлгvй яах юм бэ. Бид єєрсдєє єгч байсан учраас мэдэлгvй яах вэ. Хэнд авлига єгч байснаа нэрлэ гэвэл нэрлэнэ дээ.
-Нэрлэж чадах уу?
-Єгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нєхєдтэйгээ зэрэгцээд л сууж байна. Хvний мєс чанар юм даа. Тэр утгаараа хэл ам хийж будлиантуулаад яах ч юм билээ. Ерєєсєє боломжийн юмыг болохгvй гэсээр байгаад юм авдаг л байхгvй юу” хэмээн ярьсан билээ. Тvvний хувьд алдаа, онооны аль нь болохыг мэдэхгvй ч халдашгvй бvрэн эрхтэй УИХ-ын гишvvн Ш.Сайхансамбуу авлига єгч байсан нь vнэн гэдгээ дээрх ярилцлагаар єєрєє хvлээн зєвшєєрсєн тєдийгvй авлига єгч байсан хvмvvсээ нэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Эл ярилцлага нийтэд хvрсний дараа Ш.Сайхансамбуу гишvvн єєрєє хvнд байдалд орж байгаагаа ойлгосон бололтой. АТГ ч мєрєєр орж, шалгаж эхлэв. Ш.Сайхансамбуу гишvvн “Єглєєний сонин”-ы удирдлагуудтай уулзаж, тохироо хийхээр ярилцсан сураг дуулдсан. Мєн хэлсэн vг яриа, хэвлэлд єгсєн ярилцлагаас болж тvvнд дарамт ирэх болсноос “Єглєєний сонин”-ы удирдлагуудад хандахаас єєр гарцгvй болсон гэнэ гэх зэрэг яриа саарал ордноор тэнvvчилж байв. Тvvнчлэн “Сонин дотроо асуудлаа зохицуул. Намайг ирэхэд энэ асуудал над руу бус єєр хvн рvv чиглэсэн байх ёстой шvv” гэсэн vгс чих дэлсэж байлаа.
Ш.Сайхансамбуу гишvvний vйл хєдлєлєєс болж, ярилцлага авсан сэтгvvлч хvнд байдалд орж ч болохоор. Гэхдээ сонины удирдлагууд vнэний талд зогсоно гэсэн шийдвэр гаргасан сураг дуулдсан нь таатай мэдээ байв. Халдашгvй бvрэн эрхтэй УИХ-ын гишvvд чуулганы танхимд хэлсэн vгийнхээ тєлєє ямар ч хариуцлага хvлээдэггvй. Гэхдээ сонин хэвлэлд єгсєн ярилцлага, хэлсэн vгийнхээ тєлєє хариуцлага хvлээх нь дамжиггvй. Нэгэнт хэвлэлээр нийтэд авлига єгч байснаа ярьсан юм чинь эрхэм гишvvн єєртєє хадгалж явдаг нууц зvйлvvдээ АТГ-т мэдvvлэхээс єєр аргагvй. Хэдийгээр хуулиар халдашгvй бvрэн эрх эдэлж буй ч Ш.Сайхансамбуу гишvvнд Монгол Улсын бусад хууль тогтоомж vйлчлэхгvй байна гэж байхгvй байлгvй. Нєгєєтэйгvvр эрхэм гишvvний амнаасаа унасан vгний єнгє, зvс хувираагvй байхад нь АТГ ч авлига авч, єгч байсан хэн хэнд нь хуулийн ємнє хариуцлага хvлээлгэнэ гэдэгт олон хvн найдаж, харж байгаа нь тодорхой. Харин хоног єдєр єнгєрєх тусам энэ бvхэн бvдгэрч балрах вий гэх хvн цєєнгvй байна. Тvvнчлэн Ш.Сайхансамбуу гишvvний амнаас ийм vг унагаж чадсан сэтгvvлчийг АТГ байцааж, мэдvvлэг авахаас илvvтэй хамгаалалтад авахыг нэн тvрvvнд бодолцох биз ээ.
УИХ-ын гишvvн Ш.Сайхансамбуу хоёр жилийн Эрvvгийн тухай хуульд єєрчлєлт оруулж, хуулийн тєслєє УИХ-д єргєн барьсан. Тухайн vед хvv нь хар тамхины хэрэгт орооцолдож, охин нь хоёр ч удаа автын осол гаргаж байсан учраас л єєртєє ашигтайгаар хуульд єєрчлєлт оруулах нь гэсэн хардлага гарч байв. Харин энэ талаар Ш.Сайхансамбуу гишvvн “Арав, хорин хvний vг хэл хамаагvй, нийтийн эрх ашгийг л хамгаална. Яриад байгаа юмыг нь цэгцэлж єгєхийг зорьсноос биш би хэзээ ямар эрvvгийн гэмт хэрэг хийнэ гэж єєртєє хууль зориулах билээ. Мэргэжлийн хуульчдын багийг энэ хуулийн тєсєл дээр нэг жил найман сар гаруйн хугацаанд ажиллуулсан. Авлигатай тэмцэх газрынхан Эрvvгийн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай санал гаргасан байна. Энэ хуульд тэр бvгд санал, шvvмж нь багтсан байгаа. Тухайлбал, авлигатай тэмцэх талаар нэлээд хєндсєн. Авлига авч улс орныг хохироосон хvнд олон жил ял єгч хашраахгvй бол тєрийн ажил урагшлахгvй нь ээ. Авлига хэдий чинээ их байна, тєдий чинээ удаан шоронд суух ёстой гэдгийг энэ хуулиар хатуу зааж єгнє” хэмээж байсан. Тєр авлигатай хатуу тэмцэх учиртай хэмээн мэдэгдэж байсан Ш.Сайхансамбуу гишvvн эдvгээ єєрєє авлигатай хэрхэн хатуу тэмцэгч болохоо олон тvмэнд харуулах цаг нь ирлээ.
Ш.Сайхансамбуу гишvvний мэдvvлэг хаа байгаа нь мэдэгддэггvй авлигын том торны хаана байгааг илчилж, хэн гэдэг аалзны тор вэ гэдгийг илрvvлэх хамгийн том алхам болно. Мэдээж энэ бvхэн АТГ-ын vйл ажиллагаа, Ш.Сайхансамбуу гишvvний мэдvvлгэ, нотолгооноос шууд хамааралтай. Тvvний ярьсанчлан авлига єгч байсан нь нотлогдвол УИХ-ын 76-гийн хэнийх нь ч хувь заяа бvрхэг болж мэднэ. Гэхдээ хэдэн хvний хувь заяанаас илvvтэй улс орны хувь заяа олон тvмэнд чухал. Харин эрхэм гишvvн маань хэлснээ хэлээгvй гэж, сайхан бус муухай бvхний эхлэл болгочих вий дээ.
“Нийслэл таймс”
URL: